Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (06.28-07.05)


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-25

Энэхүү нийтлэлээрээ ирэх долоо хоногт болох онцлог тэмцээн уралдаан, сургалт, олон нийтийн үйл ажиллагаа зэргийг онцолж байна. 

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. "САНСАР СУДЛАЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэзээ: Зургадугаар сарын 29-ний 21:00 цагт

Хаана: Zoom аппликейшн

Тайлбар:  “Virtual Panel Series” цувралын 6-р сарын дугаарыг монгол хэлээр зохион байгуулах бөгөөд энэ сарын сэдэв нь "Сансар судлал" юм байна. Мөн тус дугаарт гурван илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. 

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН "УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДМЫН ХААЛТ

Хэзээ: Зургадугаар сарын 30-нд /16:30, 17:30, 19:30 цагт/

Хаана: White Rock Center

Тайлбар: Дэлхий нийтийн соёлд 21 нас нь хүний төлөвшилт бүрэн явагдаж гүйцээд залуу нас, гэрлэх үе эхэлдэг нас гэж үздэг. 21 зуун ч гэсэн хүн төрөлхтний хувьд “хүүхэд” хандлагыг өөрчилж амьдралын хэв маяг, үндсэн хэмнэлийн зүй тогтлыг өөрчлөх, анхаарах дохиог өгч эхэллээ. 21 гэсэн тоо Европ, Ази тивийг, өнгөрсөн ба өнөө үеийг, хүний хөгжил, түүх соёл, сэтгэлгээний онцлогоор нь нэгтгэж байна. Мөн энэ тооны ард дэлхийг тэр даяар нь цар тахлаар нөмөрсөн давлагаа ч багтах боллоо.

Энгийн мэт байсан зүйлс хориг болж, даяаршсан дэлхийд улс орнуудын хил хязгаар улам тодорч, танил мэт зүйлс нэгэн зэрэг үл танигдах боллоо. Үүний дүрслэлийг энэ жилийн ‘XXI’ сэдвийн дор зохион байгуулагдах “Улаанбаатар” медиа урлагийн наадамд дэлгэн үзүүлэх бүтээлүүдээс харах болно.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

JFT BASIC - ШАЛГАЛТ ӨГӨХ АРГАЧЛАЛ

Хэзээ:  Зургадугаар сарын 30-ны 11:00 цагт

Хаана: Zoom аппликейшн

Тайлбар: Япон хэлний шалгалтад бэлдэж байгаа залууст зориулан Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Япон хэлний шалгалтын тухай ерөнхий тайлбар болон тус шалгалт өгөх аргачлалын талаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт зохион байгуулахаар болжээ. Уг сургалтад зөвхөн 100 хүнийг бүртгэх юм байна.

Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

"НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД БА АМИНЧХАН ЯРИА" эсээ бичлэгийн уралдаан

Хэзээ: Зургадугаар сарын 30-ныг хүртэл weyolo@mongolcontent.mn  и-мэйл хаягаар хүлээн авна.

Тайлбар: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, туршлага, ойлголтыг тодруулах, тэдэнд хэрэгтэй мэдээ мэдээллийг тодорхойлох зорилгоор энэхүү эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулжээ. 

Эсээ бичлэгийн уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Event #Залуу үе