KFC брэндийн KFCLUB нээгдлээ


YOLO.mn | YOLO.MN
2021-06-21

Сурч ХӨГЖИХ, мэдлэгээ ХУВААЛЦАХ, найз нөхөдтэй болж ХӨГЖИЛДӨХ хүсэлтэй 16-21 насны залууст зориулсан KFClub-д таныг урьж байна. 

Хүүхэд залуусын амтархан идэх дуртай KFC брэнд, тэднийхээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжин урамшуулах олон цуврал ажлыг хийдэг. Харин бид энэ удаад нийгэмд чиглэсэн ээлжит ажлаараа 16-21 насны хүүхэд залуусыг цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах KFClub-ийг нээлээ. 

 KFClub нь салбартаа тэргүүлэгч шилдэг залуусаас суралцаж, мэргэжлийн зөвлөгөө, тусламж авах хүсэлтэй хүүхэд залууст өөрийгөө хөгжүүлэх чин хүслийг нь дэмжих зорилготой клуб юм. 

Хамтдаа дутуугаа дүүргэх KFClub-н гишүүн болсноор:

✔️Сар бүр чадварлаг ментороос суралцах /Эхний ментор Б.Идэр-Од/ 
✔️Нийгэмд нөлөөлөхүйц бүтээлч ажлуудыг хийх 
✔️Шинэ хамт олонтой болох  
✔️Бусдаас суралцах, бусдад мэддэг зүйлсээ хуваалцах 
✔️Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах
✔️KFC брэндээс өгөх сар бүрийн урамшуулал авах боломжтой. 

Хамтдаа хөгжиж, хамтдаа боловсорч, хамтдаа дэвшиж, хамтдаа хөгжилдөх супер боломж KFClub байх болно.

Бүртгүүэх линкhttps://www.surveymonkey.com/r/kfclub

Бүртгэлийн хугацаа: 2021/06/25 дуустал 
 

 

 

#Kfc #club