Испани хэлний цахим сургалтад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжтой


Миау | YOLO.MN
2021-06-14

“Youth For Understanding Mongolia” болон YFU Mongolia Хэл сонирхогчдын клуб хамтран Испани хэлний цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Уг сургалт нь Латин Америкийн соёл, уламжлалтай танилцах хүсэлтэй хүн бүрт нээлттэй аж. 

Цахим сургалт нь 2021 оны зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 18-ныг хүртэл долоо хоног бүрийн мягмар, баасан гарагийн өглөөний 11:00-11:30 цагийн хооронд явагдах юм.

Сургалтад хамрагдахад нас харгалзахгүй бөгөөд энэ сарын 18-наас өмнө ЭНД дарж Фэйсбүүк бүлгэмд нэгдээрэй. 

Эх сурвалж: YFU Mongolia

#Боловсрол #Гадаад хэл #Испани хэл