Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (06.14-06.20)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-06-11

Зун цаг, зун цаг гоёхон доо. Зугаатай цэнгэлтэй сайхан даа.

Гоёхон зуны улирлын шинэ долоо хоног эхлэх гэж байна. Ингээд дараа долоо хоногт зохион байгуулагдах үйл ажиллагаануудаас онцолъё.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. “БИДЭНД ШИЙДЭЛ БИЙ” ЧУУЛГА УУЛЗАЛТ

Хэзээ: Зургадугаар сарын 16-ны өглөөний 09:00-12:00 цагийн хооронд

Зохион байгуулагч: Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, Монгол контент ХХК - YOLO.mn сайт

Тайлбар: БШУЯ-ны судалгаагаар Монгол улсад дөрвөн сурагч тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг, 6-12-р ангийн сурагчдын 98.6 хувь нь сургуулийн орчинд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг ба үйлдэж буй гол субъект нь үе тэнгийнхэн нь байдаг байна. Харамсалтай нь эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдээ ийм дарамтад өртөж буйг төдийлөн мэддэггүй.

Иймд тус чуулган үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаарх мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн оролцоогоор дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой билээ.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ШИНЭ ЗЕЛАНДЫН АХЛАХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БЭЛТГЭЛ

Хэзээ: Зургадугаар сарын 19-ны 18 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Edu grow” онлайн сургалтын төв

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Амьдрах зардал багатай, хямд сургалтын төлбөртэй, гэмт хэргийн тохиолдол багатай нөхцөлд суралцах нь хүн бүрийн хүсэл билээ. Иймээс ч Шинэ Зеландыг зорихдоо хүмүүс таатай байдаг биз.

Тус сургалтаар Шинэ Зеланд улсын ахлах сургуулиудад хэрхэн суралцах талаар өсвөр насныханд мэдээлэл өгөх юм.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

“МОНГОЛООС АЛДАГДСАН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ” ЭСЭЭ, ӨГҮҮЛЛЭГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Есдүгээр сарын 1 хүртэл

Зохион байгуулагч: “Монсудар” хэвлэлийн газар, Гёте-Институт

Тайлбар: Нурсан барилга, хэрэглэхээ больсон хуучин бичиг үсэг, барилга байшинд эзлэгдэн үгүй болсон бяцхан ногоон цэцэрлэг гээд биднээс алдагдсан бүхий л зүйлийн тухай бичиж болно. Үгийн тоо хамгийн ихдээ 5,000 байх ба эхний гурван байранд шалгарсан бүтээлийг герман хэл рүү орчуулж, олны хүртээл болгох аж.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе