Тавдугаар сарын ОНЦЛОХ монгол дуунууд


Зургадугаар сар эхэлж, урин дулаан цаг ч ирлээ. Ийнхүү YOLO.mn сайт уншигч та бүхэндээ өнгөрсөн тавдугаар сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна.

1. CHOI JOO - SAIN BISX

Цацагдсан огноо: Тавдугаар сарын 5

Хандалт: 344K

Тайлбар: Нэгэн хэвийн дуунуудаас уйдсан бол энэ дууг сонсоод үзээрэй. Намуухан хэмнэл, дотно үгс, хөгжилтэй клип. Заримдаа шалгалт өгөхийн өмнө сэтгэлзүйг тайвшруулах дуу хэрэгтэй байдаг.  Тэгвэл энэ дуу танд тайван байдлыг мэдрүүлэх болно.

“Хааяа би муу байж болох уу?
Зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу ?”

2. VANDEBO - 3R TUN

Цацагдсан огноо: Тавдугаар сарын 29

Хандалт: 221K

Тайлбар: Бидний чихэнд хоногшсон олон дууны эзэн Vandebo хамтлаг шинэ уран бүтээлээр өнгөрсөн сарыг тэргүүллээ.

“Ус шиг номхон мөртлөө зарим үедээ давлагаал
Цаг нь ирэхээр амьдрал авна авах авлага аа”

3. ROOCKIE - GERELTEI TSONH

Цацагдсан огноо: Тавдугаар сарын 26

Хандалт: 209K

Тайлбар: Хөнгөн аялгуутай хайрын дуу сэрүүн өдрүүдэд хань болдог шүү.

“Дурласан цэцэг чинь нимгэхэн цэцгийн дэлбээ
Би чамд зориулж зурна цэцгийн дэлбээ”

4. SETO - UUNEES TSAASH UGUI  PROD BY KOXAA

Цацагдсан огноо: Тавдугаар сарын 5

Хандалт: 181K

Тайлбар: Бороотой сэрүүн өдөр ганцаараа сонсоод алхмаар.  Дотроо хөнгөн гуниг тээж суугаа хэн бүхэнд энэхүү дууг санал болгоё.

“Удаанаас удаан зүрхийг минь зүсэх
Дурлалын түүх минь үүнээс цааш үгүй ээ”

5. STREET DREAMS EP (SNIPPET) FT MANTRABILL, SUKI, ORICE & BIG GEE

Цацагдсан огноо: Тавдугаар сарын 29

Хандалт: 129K

Тайлбар: Өнгөрсөн жилийн зун реппэр Big Gee “Street Dreams” хэмээх тэмцээнийг зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд шилдгээр шалгарсан гурван оролцогч болон Big Gee-гийн хамтарсан дуу өнгөрсөн сард цацагджээ. Энэхүү дууг  М.Алтан-Оргилын гэгээн дурсгалд зориулсан байна.

“Чамин зүйлсийн гялбаанд нүд нь сохорчихсон
Чанар чадвар үнэлэгдэхээ болчихсон”

6. YOUNG P.A.C MAAN - ALDAHVII

Цацагдсан огноо: Тавдугаар сарын 27

Хандалт: 45K

Тайлбар: Реппэр Pacrap-ын шинэхэн дуу өмнөх уран бүтээлүүдээс нь илүү содон, сонирхолтой болсон юм шиг. Хэн нэгэн энэ дууг сонсож чадахгүй өнгөрчих вий...

“Өөртөө байгаа боломжуудаа бодолгүйгээр алдах вий
Харалгүйгээр өнгөрсөн хойно чинь шаналах вий”

#Дуу хөгжим #Тавдугаар сар #Онцлох дуунууд