Казахстан улсад БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН хөтөлбөрт суралцуулна


Миау | YOLO.MN
2021-05-28

Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);

- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);

- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);

- Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);

- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;

- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

БҮРТГЭЛ: 

Хөтөлбөрийн бүртгэл тавдугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.

Бүртгүүлэхийн тулд ЭНД дарж, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж илгээнэ.

Суралцах чиглэл болон хөтөлбөрт бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 

Эх сурвалж: БШУЯ

#Боловсрол #Казахстан #Хөтөлбөр