Willy Wonka-гийн залуугийн дүрийг жүжигчин Timothee Chalamet бүтээнэ


Миау | YOLO.MN
2021-05-27

“Deadline” сэтгүүл жүжигчин Timothee Chalamet шоколадчин Willy Wonka-гийн залуугийн дүрийг бүтээхээр болсон тухай мэдээлжээ.

Roald Dahl Story болон Warner Bros кино компанийн хамт олон нэгдэж, Willy Wonka-гийн шоколадны агуу үйлдвэрийн эзэн болохоос өмнөх үеийн амьдралыг харуулахаар ажиллаж байгаа аж. Харин уг бүтээлийн гол дүрд охид бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасан жүжигчин Timothee Chalamet тоглохоор болсон байна. Дотоод эх сурвалжуудын мэдээлж буйгаар Timothee киноны мьюзикал хэсгүүдэд ч мөн дуулж, бүжиглэх магадлалтай байгаа гэнэ.

Willy Wonka хэмээх бараг л бодит мэт зохиомол дүрийг өмнө нь Gene Wilder, Johnny Depp зэрэг чадварлаг жүжигчид бүтээж байсан билээ. 

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Willy Wonka #Timothee Chalamet