ОХУ-д тэтгэлгээр суралцах арван оюутныг сонгон шалгаруулна


Миау | YOLO.MN
2021-05-25

ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулах гэж байна.

Шалгалтыг 2021 оны зургадугаар сарын 5-7-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна. 

Шалгалтад оролцох иргэд 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн өглөөний 09:00 цагаас зургадугаар сарын 04-ний өдрийн 12:00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлнэ.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Тэтгэлгийн хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

#Боловсрол #Тэтгэлэг #ОХУ