Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05.24-05.30)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-05-21

Тавдугаар сарын сүүлийн долоон хоног эхлэх гэж байна. Энэ долоо хоногт хаана, ямар уралдаан тэмцээн, сургалт зохион байгуулагдах бол?

Ингээд ирэх долоо хоногийн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.

СУРГАЛТ

1. ЯАГААД СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? 

Хэзээ: Тавдугаар сарын 25-ны 19.30 цагт

Хаана: Онлайнаар 

Зохион байгуулагч: Үндэсний статистикийн хороо

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж буй “Мэргэжилтнээс сонсъё” цувралын хүрээнд Дотоод аудит, мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг сургалт орох юм. Сургалтаар төр болон иргэний шийдвэр гаргалтад статистик ямар ач холбогдолтой болох, хүн бүр статистикийн мэдлэгтэй байх шаардлагатай эсэх тухай мэдээллийг хүргэнэ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. “ЭРДЭМТДИЙН ҮГ” ЛЕКЦ

Хэзээ: Тавдугаар сарын 24-ний 10 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Монгол улсын Шинжлэх ухааны академи болон Боловсрол, шинжлэх ухааны яам

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: 2016 оноос эхлэн уламжлан болон зохиогдож буй уг лекц энэ жил "Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн монгол хүний хөгжлийн бодлого, судалгаа, сургалтын асуудлууд" сэдвээр явагдах бөгөөд Академич Н.Бэгз лекц тавина. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

3. ШИЛДЭГ ХИЧЭЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛ

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 31-нийг дуустал

Зохион байгуулагч: Gape академи

Тайлбар: Сурсан зүйлээ зүгээр л сонсоод өнгөрөх биш бичиж тэмдэглэснээр эргэж харах, санах боломжтой болдог. Бүтээлч байдлаар тэмдэглэвэл хичээлийн агуулгаа сайн ойлгож, дараа нь дэвтрээ сөхөн уншихад ч сонирхолтой байна. Хичээлээ бүтээлчээр тэмдэглэдэг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй тус тэмцээн гурван шагналт байр шалгаруулах аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

4. “НОГООН СУВАРГА” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 29-нийг хүртэл

Зохион байгуулагч: Их Монголын хутагт хувилгаад сан болон “Эрүүл тархины төлөө” ТББ

Тайлбар: Эх үрсийн баярыг угтан жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээн энэ жил эх дэлхийгээ хайрлан хамгаалах, мод тарихын ач холбогдлыг хүүхдүүдэд таниулах зорилгоор “Ногоон суварга” сэдвээр зохион байгуулагдаж байна. Бүтээлийг А4 эсвэл А3 хэмжээтэй цаасан дээр зурах аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе