Өмнөд Солонгосын кинотеатр шуудай ПОПКОРН худалдаанд гаргажээ


Миау | YOLO.MN
2021-05-21

Өмнөд Солонгосын нэгэн сүлжээ кинотеатр шуудайтай попкорн худалдаанд гаргажээ.

Та бүхэн Өмнөд Солонгост хөл хорио тогтоосны улмаас кино театрууд нь видео тоглоомчдодоо үзвэрийн танхимаа тэр чигт нь түрээлслүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн тухай өмнө нь хаа нэгтээгээс сонссон байх. Тэгвэл энэ удаад тус улсын “CGV” хэмээх сүлжээ кинотеатр үйлчлүүлэгчдэдээ шуудайтай попкорноор үйлчилж байна. 

Энэ аварга бүтээгдэхүүн нь 9,900 вон буюу монгол төгрөгөөр 25,000₮-өөр худалдаалагдах аж. Мөн тус бүтээгдэхүүний сурталчилгааны зураг охид бүсгүйчүүдэд их таалагдаж байгаа гэнэ шүү. 

Эх сурвалж: 9Gag

#Сонин хачин #Солонгос #Кинотеатр