Ghibli болон Pixar анимэйшн студи хамтран ажиллах уу?


Миау | YOLO.MN
2021-05-19

Японы алдарт Ghibli студи албан ёсны Твиттэр хуудсандаа нэгэн зургийг нийтэлсэн нь кино сонирхогч залуусын анхаарлыг татаад байна.

Та бүхний харж байгаачлан уг зураг нь тус студийн “Миний хөрш Тоторо” (1988) нэртэй уран бүтээлийн хамгийн алдартай хэсэг билээ. Интернэт хэрэглэгчдийн дунд энэ зургийг харж байгаагүй нэгэн бараг л үгүй болов уу. Энэ хэсгийн үндсэн хувилбарт Mike Wazowski-гийн оронд Mei, Sulley-гийн оронд эгч Satsuki нь зогсдог.

Тэгвэл Ghibli студийн хамт олон уг зургийг ямар ч тайлбаргүйгээр нийтэлсэн нь фэнүүдийнх нь дунд “арай Pixar анимэйшн студийнхэнтэй хамтран ажиллах юм биш биз дээ” гэх таамаглалыг үүсгээд байгаа юм.

Гэхдээ энэ нь салбартаа нэртэй уг хоёр студийн хамтран ажиллаж буй анхны тохиолдол биш билээ. Өөрөөр хэлбэл, Pixar студийн 2013 онд гаргасан “Toy Story 3” анимэйшний нэгэн хэсэгт Тоторогийн тоглоомон хувилбар үзэгдээд өнгөрдөг. Ghibli студийн хамтран үүсгэн байгуулагч Hayao Miyazaki, Pixar болон Walt Disney анимэйшн студийн уран бүтээл хариуцсан захирлын үүргийг гүйцэтгэж байсан John Lasseter нар сүүлийн 40 гаруй жилийн турш бие биендээ хүндэтгэл үзүүлэн ажиллаж байгаа юм. 

Хачирхалтай нь энэ зураг бол цоо шинэ бүтээл биш бөгөөд Ghibli студийн Токио хотод байрлах оффисын хананд өлгөөтэй байдаг гэнэ. 

Эх сурвалж: Hypebeast

#Кино урлаг #Pixar #Ghibli #Анимэйшн