Дуучин Ariana Grande НУУЦААР хуримлажээ


Миау | YOLO.MN
2021-05-18

Грэммийн хоёр удаагийн шагналт дуучин Ariana Grande өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлийн гишүүдийнхээ хүрээнд цомхон хуримлажээ.

Дуучин Ariana Grande-гийн хэвлэлийн төлөөлөгч “People” сэтгүүлд энэ тухай мэдээлэл өгсөн бөгөөд “Хуримын ёслолд хоёр талаас гэр бүлийн 20 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн. Хос хоёр болон зочид үнэхээр аз жаргалтай байсан” хэмээжээ.

Харин оддын тухай мэдээллийг олонд зарладгаараа алдартай TMZ сайт хуримын ёслол Ariana-гийн Калифорни мужийн Монтесито хошуун дахь байшинд болж өнгөрсөн тухай мэдээлсэн юм. 

Өдгөө 27 настай дуучин бүсгүй маань нөхөртэйгөө анх хэзээ танилцсан нь одоог хүртэл нууц байдаг хэдий ч өнгөрсөн оны тавдугаар сард дуучин Justin Bieber-тэй хамтран дуулсан “Stuck with U” дууны клипэн дээр харилцаагаа албан ёсоор зарлаж байсан билээ. 

Эх сурвалж: Insider

#Оддын тухай #Ariana Grande #Хурим