БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Х.Көгершин | YOLO.MN
2021-05-17

Монгол, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80 хувь буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/post/67425 үзнэ үү.

#Боловсрол #Тэтгэлэг #Илвүү