"Маргаашийн манлайлагчид" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Т.Ариунбаяр | YOLO.MN
2021-05-12

АПУ ХК нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна.

Уг тэтгэлэг нь мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, цар тахал тэргүүтэй шийдлээ хүлээж буй нийгмийн олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзэлтэй, бакалаврын үндсэн ангийн оюутнуудад нээлттэй аж. 

Тэтгэлэгт шалгарсан оюутан арван сарын турш 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэлэг авахаас гадна хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах, цаашлаад АПУ ХК-д ажиллах зэрэг олон боломжуудын эзэн болох боломжтой юм.

Тэтгэлэгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж холбогдох материалуудыг илгээнэ үү. 

Шалгаруулалтын үе шат:

 1-р үе: Цахим асуулгын дагуу бүртгүүлэх
 2-р үе: Эхний шатанд шалгарсан оюутнуудаас нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцож байсан туршлага, сайн дурын оролцооных нь тухай видео танилцуулгыг хүлээн авах
 3-р үе: Эцсийн шалгаруулалтыг нийтэд танилцуулах. 

Бүртгэлийн хугацаа: 2021 оны тавдугаар сарын 31-нийг дуустал. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

 

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр