ФОТО: Алдартнууд болон тэдний хүүхдүүд ИЖИЛ насан дээр


Эрхэм уншигч та гэрэл зургийн цомгоо гаргаж ирээд аав, ээжийнхээ залуу насны зургийг үзээрэй. Тэгээд бүр тэдэнтэй ижилхэн хувцаслаж, үсээ янзлаад зураг даруулахыг санал болгож байна.

Бид энэхүү нийтлэлд Холливүүдийн арван алдартныг сонгож, хүүхдүүд нь тэдний залуугийн төрхтэй хэр адилхан харагдаж буйг харьцууллаа. 

1. ЖҮЖИГЧИН LISA BONET БА ТҮҮНИЙ ОХИН ZOE KRAVITZ

Өдгөө 54 настай жүжигчин Lisa Bonet нь 1983 онд кино урлагийн ертөнцөд хөл тавьсан юм. Тэрээр анхны хүүхэд буюу охин Zoe Kravitz-ийг 21 настайдаа төрүүлж байжээ. Түүний охин Zoe нь мөн жүжигчин бөгөөд “X-Men: First Class” (2011) киноны Angel Salvadore-ийн дүрээрээ алдартай билээ.

2. МОДЕЛЬ CINDY CRAWFORD БА ТҮҮНИЙ ОХИН KAIA GERBER

Америкийн алдарт загвар өмсөгч Cindy Crawford-ын ууган охин Kaia Gerber нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авсан бөгөөд одоо 20 настай юм. Түүний эцэг нь өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, лаунжаараа алдартай “Gerber” группийн үүсгэн байгуулагч аж.

3. ТАМИРЧИН DAVID BECKHAM БА ТҮҮНИЙ ХҮҮ BROOKLYN BECKHAM

Английн мэргэжлийн хөл бөмбөгийн тоглогч David Beckham энэ жил 46 настай хүрчээ. Харин түүний ууган хүү Brooklyn Beckham нь загварын салбарт амжилттай яваа гэрэл зурагчин бөгөөд одоо 22 настай билээ.

4. ЖҮЖИГЧИН MELANIE GRIFFITH БА ТҮҮНИЙ ОХИН DAKOTA JOHNSON

“Fifty Shades of Grey” цуврал киноны од, жүжигчин Dakota Johnson нь жүжигчин Melanie-гийн ууган охин юм. Түүнийг Холливүүдийн алдартай гэр бүлд төрж өссөн гэж ярьдаг. Учир нь Dakota-гийн төрсөн эцэг нь Америкийн алдарт жүжигчин, найруулагч Don Johnson бол хойд эцэг нь алдарт Zorro-гийн дүрийг бүтээгч, жүжигчин Antonio Banderas аж.

5. ЖҮЖИГЧИН TOM HANKS БА ТҮҮНИЙ ХҮҮ CHET HANKS

Та бидний сэтгэлд хоногшсон олон дүрийг бүтээсэн жүжигчин Tom Hanks-ийн хүү Chet Hanks нь мөн аавтайгаа ижил мэргэжилтэй юм. Тэрээр “Fantastic Four” (2015) киноны Jimmy-гийн дүрээрээ алдартай бөгөөд “Greyhound” (2020) бүтээлд аавтайгаа хамт тоглож байжээ.

6. ЖҮЖИГЧИН MERYL STREEP БА ТҮҮНИЙ ОХИД

Оскарын гурван удаагийн шагналт, “The Devil Wears Prada” (2006) киноны Miranda-гийн дүрээрээ алдартай жүжигчин Meryl Streep энэ жил 72 нас хүрч байна. Харин түүний гурван охин Mamie Gummer, Grace Gummer, Louisa Jacobson нар кино урлаг болон загварын салбарт амжилттай ажиллаж байгаа юм.

7. ЖҮЖИГЧИН REESE WITHERSPOON БА ТҮҮНИЙ ОХИН AVA PHILLIPPE

Америкийн алдарт жүжигчин Reese Witherspoon нь охин Ava Phillipe-г 21 насандаа төрүүлж байжээ. Тэрээр Time сэтгүүлээс жил бүр нэрлэдэг “Дэлхийн нөлөө бүхий 100 эрхэм”-ийн тоонд 2006-2015 онуудад багтаж байсан юм. Харин түүний охин Ava нь модель бөгөөд одоо 22 настай.

8. ЖҮЖИГЧИН WILL SMITH БА ТҮҮНИЙ ХҮҮ JADEN SMITH

Өдгөө 53 нас хүрч буй жүжигчин Will Smith-тэй маш адилхан гэгддэг хүү Jaden Smith нь одоо 23 настай бөгөөд бид түүнийг “The Karate Kid” (2010) киногоор нь сайн мэдэх билээ. Тэрээр аав Will Smith-тэйгээ “The Pursuit of Happyness” (2008) бүтээлд хамтран тоглосноор жүжигчний гараагаа эхлүүлж байжээ.

9. ЖҮЖИГЧИН JADA PINKETT WILLOW SMITH

Жүжигчин Will Smith болон Jada Pinkett нарын охин Willow Smith нь дуучин ба энэ жил 21 нас хүрч байна. Тэрээр 16 насандаа Roc Nation дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж анхны цомгоо гаргаж байсан залуу уран бүтээлч юм.

10. ЖҮЖИГЧИН DEMI MOORE БА ТҮҮНИЙ ОХИД

Энэ жил 59 нас хүрч яваа жүжигчин Demi Moore нь гурван охинтой бөгөөд тэднийг Rumer Willis, Scout Willis, Tallulah Willis гэдэг. Тэд гурвуулаа жүжигчин мэргэжилтэй.

Эх сурвалж: Buzzfeed

#Кино урлаг #Дуу хөгжим #Алдартнууд