“Stranger Things” цувралын 4-р бүлгийн шинэхэн ТРЭЙЛЕР цацагдлаа


Миау | YOLO.MN
2021-05-07

Видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээний албан ёсны бүтээл болох “Stranger Things” цувралын дөрөвдүгээр бүлгийн шинэхэн трэйлер цацагджээ.

Хүүхэд залуусын дунд алдартай “Stranger Things” цувралын гуравдугаар бүлэг одоогоос бүтэн хоёр жилийн өмнө цацагдсан билээ. Тухайн үед кино сонирхогчдын дунд Duffer-ийн ах дүүс хэмээх нэрээрээ танигдсан Matt Duffer болон Ross Duffer нар уг цувралын дөрөвдүгээр бүлэг хийгдэж буй тухай мэдэгдэл хийж байсан.

Гэвч 2020 оны эхээр “COVID-19” халдвар дэлхийн ихэнх улс оронд хурдацтайгаар тархсанаар тэд бусад олон гайхалтай бүтээлүүдийн адилаар зураг авалтынхаа ажлыг хойшлуулах шаардлагатай нүүр тулсан юм. Ийнхүү тэд цувралын дөрөвдүгээр бүлэг энэ оны хавар нээлтээ хийнэ хэмээн мэдэгдэхдээ нэгэн тийзер бичлэгийг үзэгчдэдээ бэлэн болгон дэлгэсэн билээ. 

Хүлээлт өндөртэй уг бүлгийн нээлтийн хугацаа дахин хойшилсон ч кино багийнхан фэнүүддээ зориулан “Eleven, Are You Listening?” нэртэй бас нэгэн тийзер бичлэгийг цацжээ. 

“Stranger Things” цувралд Mike Wheeler-ийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин FinnWolfhard-ийн хэлж буйгаар дөрөвдүгээр бүлэг ирэх жил олны хүртээл болох төлөвлөгөөтэй байгаа аж. 

Эх сурвалж: CNET

#Кино урлаг #Stranger Things