5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"ШИНЭ ОЮУТАН болсон ч НАЙЗ НӨХӨДТЭЙ болоогүй л байна"


Сондор | YOLO.MN
2016-09-29

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би өөрийгөө илэрхийлж бусадтай чөлөөтэй харилцаж чаддаггүй

Оюутан болвол бүх зүйл сайхан болно гэж эндүүрдэг байжээ. Хэрэв өнгөрсөн үедээ буцаж болдог бол хэсэг ч гэсэн ангидаа очиж суухсан.
 

Сайн байн уу? Намайг Д... гэдэг. Би 17 настай. Эрэгтэй.

Би энэ жил 12 дугаар ангиа төгсөөд Монгол улсын их сургуульд орсон. Бүтэн 2 жил мөрөөдсөн сургуульдаа орсоон. Гэхдээ одоогоор таньдаг хүүхэд байхгүй бараг хэнтэй ч ярилцаж чадахгүй хэцүү байна. Хамтдаа явж байгаа найзуудийг харахаар надад найз байдаг ч болоосой гэж боддог боллоо. sad Сурагч насаа их санаж байна. Ангийхныгаа, сургуулиа, гэрээ бас нутгаа маш их санаж байна. Хөдөө орон нутгаас ирсэн болохоор хотын их хөл хөдөлгөөнд дасах гэж бас нилээн л юм болох юм. Нэг зүйлд баригдаад хүссэн зүгтээ явж чадахгүй байгаа юм шиг санагдаад байх юм. Оюутан болвол бүх зүйл сайхан болно гэж эндүүрдэг байжээ. Хэрэв өнгөрсөн үедээ буцаж болдог бол хэсэг ч гэсэн ангидаа очиж суухсан. Би өөрийгөө илэрхийлж бусадтай чөлөөтэй харилцаж чаддаггүй болхоор л ийм байдалтай байх шиг байна. Мөрөөдөл маань биелэнэ гэж бодсон юмсан.

 

ЗӨВЛӨМЖ: Та хүмүүст өөрийгөө таниулахад тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй

Их сургуульд ороод нийтийн арга хэмжээ болох танилцах үдэшлэг, шинэ жилийн гэх мэт арга хэмжээнүүдийн дараагаар ангиудын уур амьсгал өөрчлөгддөг мөн та найзуудтай болно гэдэгт итгэж байна.

 

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Их сургуульд орох, шинэ сургууль руу шилжих, шинэ ажил гэх мэт шинэ зүйл бүхэн эхэн үедээ амаргүй байдаг. Мэдээж хүмүүс таныг таньдаг болох, та хүмүүст өөрийгөө таниулахад тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Танай ангийн сурагчид ч мөн адил найзлаж нөхөрлөх, дотно болж, хичээлээ хамт хийхсэн гэж бодож байгаа нь гарцаагүй. Их сургуульд ороод нийтийн арга хэмжээ болох танилцах үдэшлэг, шинэ жилийн гэх мэт арга хэмжээнүүдийн дараагаар ангиудын уур амьсгал өөрчлөгддөг мөн та найзуудтай болно гэдэгт итгэж байна. Тиймээс та өөрөө уриалаад ангийг нэгтгэх арга хэмжээ зохион байгуулж болно шүү дээ. Үүний дараагаар таны бодол өөрчлөгдөх болно. Энэ бол цаг зуурын л зүйл.

Өмнө нь нийтлэгдэж байсан ШИНЭ ОЮУТНЫ зайлшгүй мэдэх ёстой 10 ЗҮЙЛ нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Problem #Асуудал #Teenagers #Найз #University