Дөрөвдүгээр сарын ОНЦЛОХ монгол дуунууд


Шинэ уран бүтээлч, шинэлэг өнгө төрх, хайрын тухай дуунуудаар дөрөвдүгээр сарыг тодорхойлж болох юм. Хаврын сэрүүн өдрүүдэд бидний сэтгэлийг сэргээх олон дуунууд өнгөрсөн сард цацагджээ.

Ингээд YOLO.mn сайт уншигч та бүхэндээ өнгөрсөн дөрөвдүгээр сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна.

1. ROKIT BAY - HYZGAARGUI FT ANOUCA

Цацагдсан огноо: Дөрөвдүгээр сарын 22

Хандалт: 1.1M

Тайлбар: Жагсаалтын эхэнд реппэр Rokit Bay эхнэр С.Анутайгаа хамтран дуулсан “Хязгааргүй” дуу бичигдлээ. Тэд хүүхдүүдээ хараад цаг үргэлж хязгааргүй их хайрыг мэдэрдэг тухайгаа дуундаа өгүүлсэн юм. Эерэг, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлэхүйц дуу болсноороо түүний өмнөх уран бүтээлүүдээс онцлог аж. 

“Аав нь чамайгаа тэврэх төдийд сэтгэл өндийж
Цээжний хөндийд цэцэг урган зун болдог”

2. UKA & NENE - US TSAITAL HAMT

Цацагдсан огноо: Дөрөвдүгээр сарын 20

Хандалт: 620K

Тайлбар: Дуучин Uka сүүлийн үед маш хурдацтайгаар өсөн дэвшиж буй уран бүтээлч Nene-тэй хамтарлаа. Энэхүү дуу та бүхэнд гурван минутын туршид хайртай хүнтэйгээ цагийг аз жаргалтайгаар өнгөрөөж буй мэдрэмжийг төрүүлэх болно. Дууны үгийг Nene бичсэн ба дуунуудаа өөрөө зохиодог нь түүнийг бусдаас онцгойруулдаг билээ. 

“Үүр цайтал биш үс цайтал хамт байя
Үснээс минь өлмий хүртэл чиний талбай”

3. DESANT - 4.12

Цацагдсан огноо: Дөрөвдүгээр сарын 12

Хандалт: 497K

Тайлбар: Цаг үеийнхээ шилдэгт тооцогддог реппэр Desent “4.12” дуугаараа дөрөвдүгээр сарыг доргиолоо. Энэхүү дуунаас түүнийг тодорхойлох хэмнэлийг мэдэрч, үзэл бодлыг нь сонсож, өнгө төрхийг нь харж болох юм.

“Тогтсон системийг дундуур нь огтолно
Дэлхийн хип хопыг олон жил судална”

4. O.Z - CHAMRUU

Цацагдсан огноо: Дөрөвдүгээр сарын 19

Хандалт: 305K

Тайлбар: Цар тахлын улмаас оюутан, сурагчид сургуульдаа явж чадалгүй байсаар зуныг угтах нь. Энэхүү дууны үг болон клип нь үерхэл, нөхөрлөлийн тухай өгүүлэх учир залуусын сэтгэлийг хөдөлгөж чадсан биз ээ. Үлгэр бүхэн аз жаргалтай төгсдөггүй гэдгийг “Чам руу” дууны клипээс харж болох юм.

“Миний сэтгэл зүрх минь чам руу
Харин байгаасай чи зөвхөн над руу”

5. NS - DON DON

Цацагдсан огноо: Дөрөвдүгээр сарын 10

Хандалт: 292K

Тайлбар: Залуу охидын хамтлагийн анхны уран бүтээлийн сонсож амжсан уу? "B Production”-ийн уран бүтээлчид болох Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нар NS хамтлагийг байгуулсныг та бүхэн санаж буй байх. Шинэлэг, загварлаг өнгө төрх, гайхалтай тайз засалт, эрч хүчтэй цоглог хэмнэлийг хослуулсан энэхүү дууг бид онцолж байна. 

“Үйлдэл чинь үгнээс чинь илүү үнэ цэнэтэй
Өөрөөсөө өөр хүн болж өөрийгөө бүү гэмтээ”

6. BECCA - COMFY

Цацагдсан огноо: Дөрөвдүгээр сарын 8

Хандалт: 190K

Тайлбар: Энэ дууны аялгуу хаврын урин дулаан цагийг мэдрүүлж, тайван мэдрэмжийг өгнө. 

“Өөр нэгэнд биш зөвхөн чамд хөөрхөн харагдмаар
Дотроос минь тэслэх тэр бодлууд”

7. THUNDERZ - ХЭРВЭЭ

Цацагдсан огноо: Дөрөвдүгээр сарын 3

Хандалт: 160K

Тайлбар: Бид дээрх хайрын дуунуудаас намуухан хэмнэл, гэгээлэг үгсийг сонссон бол энэ дуу хайрыг арай өөр өнцгөөс харуулжээ. Асуудлууд тулгарсан ч хамт байх гэж хичээж буй хосуудын тухай өгүүлэх болно. 

“Хэрвээ намайг бүгд муулах юм бол миний baby хажууд уу?
Хэрвээ намайг бачимдуулах юм бол миний baby тайвшруулах уу?”

#Дуу хөгжим #Дөрөвдүгээр сар #Онцлох дуу