Ирэх ТАВДУГААР сард Netflix-д байрших ШИЛДЭГ бүтээлүүд


Миау | YOLO.MN
2021-04-29

Шинэ содон зүйлсээр үргэлж дутагдаж байдаг залуус бидний хувьд видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээ контентын сангаа үргэлж шинэчилж байдаг нь хэчнээн таатай. 

Ингээд ирэх сард уг видео санд нэмэгдэх шинэ, шилдэг уран бүтээлүүдийг танилцуулж байна. 

ТАВДУГААР САРД НЭМЭГДЭХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

1. THE SONS OF SAM: A DESCENT INTO DARKNESS

Цацагдах тов: Тавдугаар сарын 5

Нийт ангийн тоо: 4

Тайлбар: Болсон явдлын түүх сонсох, судлах дуртай залуус анхаарлаа хандуулаарай. Гэмт хэрэгт төрлийн цоо шинэхэн баримтат кино Netflix-ийн санд нэмэгдэж байна.

Үйл явдлын тухайд 1970-аад оны үед АНУ-ын Нью-Йорк хотод хэд хэдэн хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан цуврал алуурчин David Berkowitz-ийн тухай өгүүлэх аж. Хэдийгээр түүнийг гэм буруутай хэмээн тогтоож, насаар нь хорих ял оноосон ч түүнийг энэ бүх зүйлсийг ганцаараа хийгээгүй гэж үзэж буй хүмүүс олон байгаа ажээ.

2. MONEY, EXPLAINED

Цацагдах тов: Тавдугаар сарын 11

Тайлбар: Харин одоо танин мэдэхүйн цувралд дуртай залуус анхаарлаа хандуулна уу. 2018 оноос хойш “The Mind, Explained”, “Sex, Explained”, “Coronavirus, Explained”, “Whose Vote Counts, Explained” хэмээх танин мэдэхүйн дөрвөн киног үзэгчдийн хүртээл болгоод буй цуврал ээлжит нэгэн дугаараа хүргэхэд бэлэн болжээ.

Энэ удаа тэд санхүүгийн ертөнц болоод мөнгөтэй холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэх аж.

3. LOVE, DEATH + ROBOTS (2-Р БҮЛЭГ)

Цацагдах тов: Тавдугаар сарын 14

Нийт ангийн тоо: 8

Тайлбар: Алдарт найруулагч David Fincher-ийн бүтээсэн "Love, Death & Robots" цуврал одоогоос хоёр жилийн өмнө нээлтээ хийсэн нь тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж байсан билээ. 

Эхний бүлэг нь 6-17 минутын турш үргэлжлэх 18 ангитай байсан бол ирэх сард нээлтээ хийх хоёрдугаар бүлэг нь 6-15 минутын турш үргэлжлэх найман ангитай аж.

Сонирхуулан хэлэхэд цувралын гуравдугаар бүлэг ирэх онд нээлтээ хийх нь батлагдсан юм. 

4. THE WOMAN IN THE WINDOW

Цацагдах тов: Тавдугаар сарын 14

Тайлбар: Агорафобиа буюу олон хүнтэй, задгай орчинд байхаас айдаг нэгэн эмэгтэй нэгэн гэмт хэргийг санамсаргүйгээр гэрчилдэг. Гол дүрд нь жүжигчин Amy Adams тоглосон уг киноны үйл явдал хэрхэн үргэлжлэхийг үзэхийг хүсвэл ирэх сарын 14-ний өдрийг хүртэл хүлээгээрэй.

5. HALSTON

Цацагдах тов: Тавдугаар сарын 14

Тайлбар: Үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй бүтээлүүдийн нэг бол 1970-аад онд эд алдаршсан загвар зохион бүтээгч Roy Halston-ий тухай баримтат цуврал юм. Хэдий тэрээр АНУ-ын Айова мужийн бяцхан тосгонд төрж өссөн ч өөрийн ховор нандин мэдрэмж, ур чадвараараа тэргүүн хатагтай Jackie Kennedy-гийн гоёлыг урлах хүртлээ ахиж дэвшиж чадсан юм.

Энэхүү бүтээл дээр “Glee” (2009), “American Horror Story” (2011), “Ratched” (2020) зэрэг уран бүтээлүүдээрээ алдартай кино найруулагч Ryan Murphy ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй байх.

#Кино урлаг #Netflix #Тавдугаар сар