Бүтээсэн анхны дүрээрээ ОСКАРЫН шагнал хүртсэн жүжигчид


93 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар-2021” наадам энэ сарын 25-нд болох гэж байна. Харин бид энэхүү өдрийг тохиолдуулан анхны дүрээрээ Оскарын шагнал хүртсэн долоон жүжигчнийг танилцуулахаар бэлдлээ.

1. ЖҮЖИГЧИН JULIE ANDREWS

Өдгөө 86 настай жүжигчин Julie Andrews нь 1964 онд кино урлагийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд жүжигчин болохоосоо өмнө хөгжимт жүжгийн дуучин байжээ. Тэрээр 2010 оноос киноны дуу оруулагчаар ажиллаж байгаа ба “Shrek”, “Despicable Me” зэрэг алдартай анимэйшнүүдэд дуу оруулсан юм.

Оскарын шагнал хүртсэн дүр: “Mary Poppins” (1964) киноны Mary Poppins

Бүтээсэн алдартай дүрүүд: “The Princess Diaries” (2001, 2004) киноны Хатан Clarisse Renaldi, “Shrek” хүүхэлдэйн киноны Хатан Lillian

2. ЖҮЖИГЧИН BARBRA STREISAND

1969 онд анхны Оскарын шагналаа хүртсэн тэрээр “A Star Is Born” (1976) киногоор хоёр дахь шагналаа авч байсан билээ. Сонирхолтой баримт гэвэл Barbra Streisand нь дуучин бөгөөд Billboard-ийн Бүх цаг үеийн шилдэг 200 эмэгтэй уран бүтээлчийн нэг аж. Мөн тэрээр дэлхий даяар 150 гаруй сая цомог борлуулж байжээ.

Анх Оскарын шагнал хүртсэн дүр: “Funny Girl” (1968) киноны Fanny Brice

Бүтээсэн алдартай дүрүүд: “A Star Is Born” (1976) киноны Esther Hoffman Howard, “The Guilt Trip” (2012) киноны Joyce Brewster

3. ЖҮЖИГЧИН TIMOTHY HUTTON

Timothy Hutton нь 20 насандаа “Шилдэг туслах дүр”-ээр Оскарын шагнал хүртсэн юм. Тэрээр сэтгэцийн эмнэлгээс гэртээ эргэн ирж буй өсвөр насны хүүгийн дүрийг бүтээн шагнал хүртсэн.

Оскарын шагнал хүртсэн дүр: “Ordinary People” (1980) киноны Conrad

Бүтээсэн алдартай дүрүүд: “Taps” (1981) киноны Brian Moreland, “The Haunting of The Hill House” (2018) цувралын Hugh Grain

4. ЖҮЖИГЧИН MARLEE MATLIN

18 сартайдаа сонсголын чадвараа алдсан Marlee Matlin 1986 онд Оскарын шагнал хүртсэн юм. Сонирхуулан хэлэхэд тэрээр Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны тусгай хэрэгцээт жүжигчин билээ. Мөн Marlee дөрвөн ном бичсэн чадварлаг зохиолч нэгэн.

Оскарын шагнал хүртсэн дүр: ᠌”Children of a Lesser God” (1986)

Бичсэн номууд: “Deaf Child Crossing” (2002), “Nobody’s Perfect” (2006), “Leading Ladies” (2007), “I’ll Scream Later” (2009)

5. ЖҮЖИГЧИН ANNA PAQUIN

“Шилдэг туслах дүр”-ийн шагналаа тэрээр 11 насандаа авснаар хамгийн залуу Оскарын эздээс хоёрдугаарт бичигддэг. Жүжигчин Anna Paquin нь “X-Men”-ий цуврал кинонуудад Rogue-ийн дүрийг бүтээснээрээ алдартай.

Оскарын шагнал хүртсэн дүр:  “The Piano” (1993) киноны Flora McGrath

Бүтээсэн алдартай дүрүүд: “X-Men” цуврал киноны Rogue, “Furlough” (2018) киноны Lily Benson

6. ЖҮЖИГЧИН JENNIFER HUDSON

Америкийн дуучин Jennifer Hudson нь 2007 онд “Dreamgirls” киноны дүрээрээ Оскарын шагнал хүртсэн юм. “Time” сэтгүүлээс түүнийг 2020 оны дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр нэрлэжээ.

Оскарын шагнал хүртсэн дүр: “Dreamgirls” (2006) киноны Effie White

Бүтээсэн алдартай дүрүүд: “Winnie Mandela” (2011) Winnie Mandela, “Cats” (2019) Grizabella

7. ЖҮЖИГЧИН LUPITA NYONG’O

Жүжигчин Lupita Nyong’o нь кино урлагийн чиглэлээр их сургуулиа төгсөөгүй байх үедээ буюу 2013 онд Оскарын шагналаа авч байжээ. Тэрээр шагналаа гардан авахдаа “Энэ алтан цомыг хараад нэг л зүйлийг хэлмээр санагдлаа. Чиний хаанаас ирсэн гэдгээс үл хамааран хүсэл мөрөөдөл чинь заавал биелэх болно” хэмээн хэлсэн юм.

Оскарын шагнал хүртсэн дүр: “12 Years a Slave” (2013) Patsey

Бүтээсэн алдартай дүрүүд: “Black Panther” (2018) киноны Nakia, “Us” (2019) киноны Adelaide Wilson/Red

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Оскар #Жүжигчин