Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (04.19-04.25)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-16

Улаанбаатар хотод хатуу хөл хорио хэрэгжиж эхлээд долоо хонох гэж байна. Хөл хорионы үед өөрийгөө хөгжүүлж, цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй хэмээн ирэх долоо хоногт зохион байгуулагдах арга хэмжээ, уралдаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэе.

СУРГАЛТ

1. МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙЖ СУРЦГААЯ!

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 24-ний 20 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Edu Grow” онлайн сургалт

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: “Edu Grow” сургалтын төв долоо хоног бүр үнэгүй сургалт зохион байгуулдаг билээ. Энэ долоо хоногт дижитал маркетингийг хэрхэн хийх талаар үнэтэй зөвлөгөө өгөх аж. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. АНГЛИ ХЭЛНИЙ ДУУДЛАГЫН СУРГАЛТ

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 22-ны 9.30 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Номын хүрээ” сургалтын төв

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Англи хэлэнд зөв дуудлага бол хамгийн чухал зүйлсийн нэг. Учир нь нэг үгийг олон янзаар уншиж болдог. Иймээс та уг сургалтад хамрагдсанаар өөрийн алдаагаа мэдэж, дуудлагаа хэрхэн сайжруулахаа ойлгох юм. Сургалтыг “Номын хүрээ” сургалтын төвийн багш Кристина орно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ

3. “ӨМНИЙН САЙХАН ГОВИОР-2020” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 20 хүртэл

Хаана: “Монгол арт” галерейн Фэйсбүүк хуудас

Зохион байгуулагч: “Монгол арт” галерей

Үргэлжлэх хугацаа: Дөрөвдүгээр сарын 20 хүртэл уран бүтээлүүд дэлгэгдэж дуусах ч үүнээс хойш ч үзэж, сонирхох боломжтой.

Тайлбар: Уг үзэсгэлэнг үзсэнээр Төрийн Соёрхолт, Ардын зураач До.Болд, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун тэргүүтэй 24 орчим уран бүтээлчийн говийн үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зураг болон уран зургийг харж, зураач бүрийн өөр өөр сэтгэлгээ, зургийн өвөрмөц арга барилтай танилцах боломжтой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

4. “ХӨГЖИЛТЭЙ ӨДӨР" ГАР ЗУРГИЙН УРАЛДААН.

Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 23-ны 17 цаг хүртэл

Зохион байгуулагч: Монгени цогцолбор сургууль

Тайлбар: Монгени цогцолбор сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг тэмцээн 5-6, 7-9, 10-13, 14-17 гэсэн дөрвөн насны ангилал тус бүрд долоон шагналт байр шалгаруулна. Уралдаан хоёр шаттай бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 23-ны хооронд зохион байгуулах юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

5. "МИНИЙ МЭДЭХ ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ" ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН 

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 1-нийг хүртэл

Зохион байгуулагч: Этүгэн их сургууль

Тайлбар: Уг тэмцээн нь ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгох, өөрийн ирээдүйн зорилгоо тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Үгийн тоо 1000-аас ихгүй байх ба эсээг PDF өргөтгөлтэйгөөр илгээнэ. Таны сурахыг хүссэн сургууль ямар байгаасай гэж хүсэж байгаа, Этүгэн их сургууль үүнтэй хэр нийцэж байгаа талаар эсээндээ тайлбарлан бичих аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

6. “АМГАЛАН ОРЧЛОН - 2021” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл

Зохион байгуулагч: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит тэмцээн

Тайлбар: Уралдаан 4-9 нас, 10-13 нас, 14-16 нас, 12 дугаар ангийн сурагчид гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулагдах ба ангилал тус бүрд гурван байр шалгаруулна. Байгалиа хайрлан хамгаалах, эцэг эхээ хүндэтгэн дээдлэх, ардын уламжлал, өв соёлоо хадгалан үлдээх зэрэг ерөнхий чиглэлийг барьж зурах юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе