“Үе тэнгийн дарамт миний эргэн тойронд” сэдвээр уралдаан зарлав


Үжин | YOLO.MN
2016-09-26

Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ ТББ)-өөс “Үе тэнгийн дарамтын эсрэг” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Үе тэнгийн дарамт миний эргэн тойронд… үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, зогсоох арга замууд” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа.

Уралдааны зорилго нь хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрхэд саад учруулж байдаг үе тэнгийн дарамтыг илчилж, хор хөнөөлийг нь олон нийтэд таниулахад орших юм. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар сурагч, сурган хүмүүжлэгчид ухаан бодлоо уралдуулж, хувь нэмрээ оруулах боломжтой. Цаашлаад оролцогчдын үр дүнтэй санал бодлыг тусган авч сургуулийн хүүхэд хамгааллын бодлогод санал зөвлөмж болгон оруулах аж.

Уралдаанд хэн оролцох вэ?
1. Дунд сургуулийн VI ангиас дээш ангийн сурагчид эссэ бичлэг, гар зургийн уралдаанд;
2. Дунд сургуулийн нийгмийн ажилтан, багш нар эссэ бичлэгийн уралдаанд оролцох боломжтой.

Эссэнд тавих шаардлага:
● Үгийн тоо 500-800 хооронд байх
● Үе тэнгийн дарамт өөрийн эргэн тойронд ямар хэлбэрээр яаж явагддагийг ил тод харуулсан эсэх
● Үе тэнгийн дарамт өөрт тань хэрхэн нөлөөлсөн, та өөрөө үүнд хэрхэн оролцож байсан зэрэг хувийн туршлагаа хуваалцсан эсэх
● Эссэ бичлэгийн санаа шинэлэг байх
● Эссэ нь монгол хэл дээр үг үсгийн алдаагүй, утга санаа ойлгомжтой тодорхой байх
● Эссэг бичлэгийн форматын шаардлагад нийцүүлсэн байх: Үсгийн фонт Times New Roman, үсгийн хэмжээ 12, эссэ бичигч нэр, харьяалагдах сургууль, холбогдох утасны дугаараа эссэний төгсгөлд оруулсан байх

Гар зурагт тавих шаардлага:
● Зургийн форматанд нийцүүлэх: А4-ийн хэмжээтэй зургийн цаасан дээр будгаар эсвэл харандаагаар зурах ба зургийн баруун доод хэсэгт нэр, сургууль, холбогдох утсаа бичих
● Зургийн санаа шинэлэг байх

Уралдааны шагнал:
Эссэ бичлэг, гар зургийн уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийг товхимол болгон хэвлэнэ. Ангилал бүрт шалгарсан эхний гурван байранд дараах шагналуудыг олгоно:
I байр: Интерномын 90,000 төгрөгийн бэлгийн карт, хичээлийн хэрэгсэл, англи хэлний сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг
II байр: Интерномын 60,000 төгрөгийн бэлгийн карт, хичээлийн хэрэгсэл, англи хэлний сургалтанд хамрагдах 80%-ийн хөнгөлөлттэй эрхийн бичиг
III байр: Интерномын 30,000 төгрөгийн бэлгийн карт, хичээлийн хэрэгсэл, англи хэлний сургалтанд хамрагдах 50%-ийн хөнгөлөлттэй эрхийн бичиг

Материал хүлээж авах хугацаа: 2016 оны  аравдугаар сарын 21-н хүртэл дараах хаягаар хүлээн авна. Эссэг info@earcmn.org хаягаар илгээж, зургаа БЗМТ дээр биеэр авчирч өгнө.

Холбоо барих хаяг: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ ТББ)
СБД, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ-24, 1-р давхар; Утас: 319016; Цахим шуудан: info@earcmn.org

 

#Freetime #Art #DIY