“ЦАХИМ АЯЛАЛ” уралдаанд ГЭР БҮЛЭЭРЭЭ оролцож таблет хожоорой!


Б.Нямдарь | YOLO.MN
2021-04-15

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.

СӨБ, ЕБС -ийн насны хүүхдүүд болон эцэг эхийн дунд “Цахим аялал” сэдэвт уралдаан зарлаж байна.

НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй сурагчдын мэдлэгийг бататгах "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ийг нийтэд түгээн дэлгэрүүлэх уралдаанд нийт хүүхэд, эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

ШАГНАЛ: Хоёр ялагч Samsung A7 загварын таблет

УРАЛДААНЫ ХУГАЦАА: 2021 оны дөрөвдүгээр сарын 26 хүртэл

‍ДААЛГАВАР‍:

  • ‍‍https://econtent.edu.mn/interactive сайт дээрх "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ээс сонгон үзэж буй үйл явц, үр дүнг өгөгдсөн агуулгын хүрээнд дүрсжүүлнэ. Дүрс нь фото зураг, альбом эсвэл богино видео бичлэг байж болно.
  • ‍Зураг эсвэл бичлэгээ фэйсбүүкэд өгөгдсөн текстын хамт олон нийтэд нээлттэй буюу Public тохиргоотойгоор байршуулж, сурталчилна.
  • Фэйсбүүк профайл зургаа "Цахим аялал" фото хүрээгээр сольж уралдаан дуустал чимэх ба профайл хүрээгээ ЭНД дарж авна.

ФОТО ЗУРАГ БОЛОН ВИДЕО БИЧЛЭГИЙН АГУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • ‍‍Интерактив цахим хичээлийн хэсгээс харуулсан байх;
  • ‍‍Хичээлд өгч буй ач холбогдол, идэвхтэй харилцаа үүсгэн ажиллаж буйгаа харуулсан байх;

ФОТО ЗУРАГ БОЛОН ВИДЕО БИЧЛЭГИЙГ НИЙТЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • ‍‍Интерактив цахим хичээлээс олж авсан мэдлэгээ тодорхойлж, сэтгэгдэлээ хуваалцсан байх;
  • ‍‍Тухайн контентод үзсэн хичээлийн нэрийг дурдсан байх (Жишээ: 4 дүгээр ангийн Монгол Хэл - А, Э, И эгшиг үсэг);
  • ‍‍Дараах хаштагийг постны төгсгөлд заавал оруулсан байх; #ЦахимАялал

ШАЛГАРУУЛАЛТ:

  • 2021/04/26-ны өдрөөр тасалбар болгон өгөгдсөн хаштагаар шүүлт хийж, лайк болон шэйрийн нийлбэр дүн нь хамгийн олон эхний 20 постыг түүвэрлэнэ.

- СӨБ, ЕБС бага ангийн 10 пост;
- ЕБС дунд, ахлах ангийн 10 пост;

  • ️Сонгогдсон 10 постоос шилдэг 1 постны эзнийг сонирхолтой байдалд үндэслэн тодруулах ба зохион байгуулагч талууд болох НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сангаас тус тус нэг шүүгчийн төлөөлөлтэйгээр эцэслэн шүүж тодруулна.
  • Ялагч нарыг 2021/04/30-нд UNICEF Mongolia, UNFPA Mongolia, Mongolian National Commission for UNESCO фэйсбүүк хуудаст зарлах тул та бүхэн тус хуудаснуудыг лайк дарж дагана уу.

XОЛБОО БАРИХ:

Уралдаантай холбоотой асуултаа доорх хаягаар лавлах боломжтой.

  • social@mongolcontent.mn
  • 7555-3131 (дотуур дугаар: 205)

ТАНИН МЭДЭХҮЙН ЦАХИМ АЯЛАЛД ХАМТДАА НЭГДЭЦГЭЭЕ!

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал