Хамгийн олон хэлээр ярьж чаддаг арван алдартан


Бид энэхүү нийтлэлээрээ гурав болон түүнээс олон хэлээр чөлөөтэй ярьж чаддаг арван алдартныг онцлон танилцуулж байна. Гайхалтай жүжиглэлт, дуулалтаараа үзэгч олноо үргэлж бишрүүлж байдаг тэдний олон хэлээр ярих чадвартай танилцацгаая.

1. SHAKIRA

Колумбийн алдарт дуучин Shakira дөрвөн хэлээр ярьж чаддаг. Тэрээр 13 насандаа дуучны карьераа эхлүүлсэн ба испани, англи хэл дээр голчлон дуулдаг ажээ. Дэлхий даяар 60 сая гаруй цомог борлуулаад ч зогсохгүй Португал Улсдаа бүх цаг үеийн хамгийн өндөр цомгийн борлуулалттай уран бүтээлчээр шалгарч байсан юм.

Унаган хэл: Испани

Бусад хэл: Португал, итали, англи

2. TOM HIDDLESTON

“Marvel”-ийн кино ертөнцийн алдарт Loki-гийн дүрийг бүтээгч, жүжигчин Tom Hiddleston нь дөрвөн хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Сонирхолтой баримтаас дурдахад тэрээр анх Thor-ын дүрд тоглохоор сонгон шалгаруулалтад орж байжээ.

Унаган хэл: Англи

Бусад хэл: Испани, франц, грек

Бүтээсэн алдарт дүрүүд: “Crimson Peak” (2015) киноны Thomas Sharpe, “Kong: Skull Island” (2017) киноны James Conrad, “Hamlet” (2017) жүжгийн Hamlet

3. NATALIE PORTMAN

Харвардын их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан жүжигчин Natalie Portman нь таван хэлээр ярьж чаддаг. Түүний аав израил хүн учраас тэрээр еврей хэлийг маш сайн сурсан юм. Жүжигчин Natalie нэг удаа “Би алдартай кино од байх бус ухаалаг, мэдлэгтэй нэгэн байхыг илүүд үздэг” хэмээн ярьж байжээ.

Унаган хэл: Англи

Бусад хэл: Еврей, франц, герман, испани

Бүтээсэн алдартай дүрүүд: “Star Wars” цуврал киноны Padme Amidala, “Black Swan” (2010) киноны Nina Sayers, “Vox Lux” киноны (2018) Celeste

4. DIANE KRUGER

Жүжигчин, модель Diane Kruger нь Герман Улсад төрсөн бөгөөд 15 настайдаа Парис хотод нүүн ирж загвар өмсөгч болох гараагаа эхэлсэн. Тэрээр 2002 онд кино урлагийн ертөнцөд хөл тавьсан юм.

Унаган хэл: Герман

Бусад хэл: Англи, франц

Бүтээсэн алдартай дүрүүд: “Troy” (2004) киноны Helen, “In the Fade” (2017) киноны Katja Sekerci, “The Operative” (2019) киноны Rachel

5. MONICA BELLUCCI

Италийн алдарт загвар өмсөгч, жүжигчин Monica Bellucci нь дөрвөн хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Сонирхолтой баримтаас дурдахад тэрээр дэлхийд алдартай “Dolce & Gabbana”, “Dior” брэндүүдтэй хамтран ажиллаж загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байжээ. Харин жүжигчний гараагаа 1991 онд эхэлсэн юм.

Унаган хэл: Итали

Бусад хэл: Англи, франц, испани

Бүтээсэн алдартай дүрүүд: “Malena” (2000) киноны Malena Scordia, “Shoot ‘Em Up” (2007) киноны Donna Quintano, “On the Milky Road” (2016) киноны Nevesta

6. PENELOPE CRUZ

Испани гаралтай жүжигчин Penelope Cruz дөрвөн хэлээр ярьж чаддаг. Тэрээр бүтэн есөн жилийн турш балетаар хичээллэсэн ч жүжигчин болохоор шийдсэн тул 16 насандаа кино урлагийн ертөнцөд хөл тавьсан юм.

Унаган хэл: Испани

Бусад хэл: Англи, франц, итали

Бүтээсэн алдартай дүрүүд: “Pirates of the Caribbean: On Stranger Tides” (2011) киноны Angelica”, “Zoolander 2” (2016) киноны Valentina Valencia, “Murder on the Orient Express” (2017) киноны Pilar Estravados

7. JODIE FOSTER

1972 онд жүжигчний гараагаа эхэлсэн жүжигчин Jodie Foster 2010 оноос найруулагчаар ажиллах болсон юм. Тэрээр “Netflix”-ийн “Orange is the New Black”, “Black Mirror” зэрэг цувралуудын хэд хэдэн ангийг найруулжээ.

Унаган хэл: Англи

Бусад хэл: Герман, испани, итали

Бүтээсэн алдартай дүрүүд: “The Silence of the Lambs” (1991) киноны Clarice Starling, “Anna and the King” (1999) киноны Anna Leonowens, “Panic Room” (2002) киноны Meg Altman

8. KIM NAM JOON (BTS)

Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийг дэлхий дахинд таниулж буй хамтлагуудын нэг бол BTS. Тэгвэл тус хамтлагийн ахлагч RM буюу Kim Nam Joon гурван хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Тэрээр англи, япон хэлийг бие даан сурчээ. Хүрсэн эд зүйлээ санаандгүй эвдэлчихдэг болохоор фэнүүд дундаа “Сүйрлийн Бурхан” хочтой.

Унаган хэл: Солонгос

Бусад хэл: Англи, япон

9. CL

Америкийн хөгжмийн зах зээлд хүч үзэж буй Өмнөд Солонгосын уран бүтээлч CL буюу Lee Chae Rin нь дөрвөн хэлээр чөлөөтэй ярьж чаддаг аж. Тэрээр Францад долоон жил, Японд хоёр жил амьдарсан билээ.

Унаган хэл: Солонгос

Бусад хэл: Япон, франц, англи

10. HENRY LAU

Өмнөд Солонгосын “SM” энтэртайнментийн уран бүтээлч Henry нь Канад Улсад төрж өссөн бөгөөд аав нь Хонг Конг, ээж нь Тайвань гаралтай хүмүүс юм. Тэрээр “Намайг таван хэлээр ярьж сурахад эцэг эх минь хамгийн их түлхэц болсон” хэмээн хэлж байжээ.

Унаган хэл: Хятад хэл (кантон аялга)

Бусад хэл: Солонгос, англи, франц

Сонирхол: “Oh My Venus” (2015) цувралын Kim Ji Woong, “A Dog’s Journey” (2019) киноны Trent, “Double World” (2019) киноны Dong YiLong

Эх сурвалж: Insider

#Боловсрол #Гадаад хэл #Алдартан