“Ус, намгархаг газрын амьдрал” гар зургийн уралдаан зарлагдлаа


Миау | YOLO.MN
2021-04-12

“Ус, намгархаг газрын жил - 2021” аяны хүрээнд ус, намгархаг газрын ач холбогдол болоод дэлхийн хэмжээнд энэхүү газрын хамгаалалд тулгарч буй асуудлуудад багш, сурагчдын анхаарлыг хандуулах зорилгоор “Ус, намгархаг газрын амьдрал” гар зургийн уралдааныг зарлажээ.

Энэхүү уралдаанд 5-18 насны хүүхэд залуус оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авах аж. Харин уралдааны үр дүнг ирэх зургадугаар сард зарлаж, шалгарсан сурагчдад Дэлхийн байгаль хамгаалах сангаас гэрчилгээ, бэлэг дурсгалын зүйл гардуулах юм. Үүнээс гадна уралдаанд оролцсон оролцогч бүрд батламж гардуулахаараа онцлог.

Ингээд та бүхэн уралдааны үндсэн нөхцөл болоод бүтээлд тавигдах шаардлагыг дараах зургаас хүлээн аваарай.

Бүтээлээ илгээх бол ЭНД дарна уу.  

Эх сурвалж: WWF Mongolia Фэйсбүүк хуудас

#Мэдээ #Уралдаан #Гар зураг #Өсвөр үе