Айдсаа даван туулахад тань туслах 7 зөвлөмж


YOLO.mn | YOLO.MN
2022-05-16

Яг одоо ямар нэгэн зүйлээс айж түгшсэн, хий дэмий самгардаж туйлдсан бүхэнд дараах зөвлөмжүүдийг зориулж байна. 

1. Ямар нэгэн юм хий. Юу ч байж болно. Идэвхгүй байдал айдсыг улам л нэмэгдүүлдэг.

2. Шийдвэр гарга. Юу ч хийж чадахгүй гэж өөрөө өөртөө итгүүлж суухын оронд өөрчлөлт хийж шийдвэр гарга. Шийдэмгий бус байдал нь айдас, түгшүүрийг мөн л дэвэргэдэг.

3. “Энэ бол боломжгүй зүйл” гэж бодохын оронд “Боломжгүй зүйл байдаггүй” гэж өөртөө хэл. Байж боломгүй  гэж мэдрэх тусам айдас улам л ихэснэ.

4. “Би чадахгүй” гэхийн оронд “Яагаад үзээд алдаж болохгүй гэж, БИ ЧАДНА”  гэж хэл. Сөрөг байдал нь айдас, түгшүүрт л тус нэмэр болохоос би чамд хэрэггүй.

5. Бодит байдлаас зугтаж суухын оронд үнэнтэй нүүр тул. Худал хуурмаг бол айдсын гол эх сурвалж.

6. Бачуурч суух хэрэггүй. Цэвэр агаарт гарч уужуу амьсгал. Багтарч сандрах нь айдас, түгшүүрийг өөгшүүлдэг.

7. Ялагдалтайгаа эвлэрч суухын оронд гаргасан алдаандаа таларх. Учир нь чи ахиж хэзээ ч тийм алдаа гаргахгүй. Харин түүнээсээ суралц. Огтхон ч алдаа гаргахгүй төгс байх гэж зүтгэх нь айдсаа бий болгож буй хэрэг.

“Бүх зүйлийн тохироо нь бүрдсэн сайхан цаг мөчийг хүлээж суувал та айдастайгаа хамт дуусах болно. Яагаад гээч? Учир нь хэзээ ч тийм цаг мөч тохиохгүй. Эхлэл бүхэн адармаатай ч төгсгөл нь таны хүсэл мөрөөдөл болохоор тэр”

- Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн  /ССҮТ /

#Сэтгэлзүй #Айдас #Зөвлөгөө