Dispatch: Seo Ji Hye, Kim Jung Hyun нар БОЛЗДОГ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-08

Оддын үерхлийг зарладаг гэдгээрээ алдартай Dispatch сайтаас “Crash Landing On You” (2019) киноны жүжигчид болох Seo Ji Hye, Kim Jung Hyun нарыг нэг жил гаруйн хугацаанд болзож байгаа талаар мэдээлсэн байна. 

Тэд “Crash Landing On You” киноны зураг авалт дууссаны дараачаас үерхээд ч зогсохгүй Kim Jung Hyun нь Seo Ji Hye-гийн гэрийн ойролцоо нүүж ирсэн гэжээ. Тэдний гэр ердөө 10 минутын хугацаанд хүрч очих хэмжээний зайтай байрладаг ба ихэвчлэн нэг нэгнийхээ гэрт болздог аж. Тэдний ойрын танил Dispatch сайтад, “Энэ хоёр 2016 оноос л нэгнийгээ мэддэг байсан. Ингээд 2019 онд “Crash Landing On You” кинонд тоглоод хайр сэтгэлийн холбоотой болсон” гэжээ.

Харин Kim Jung Hyun-ий танил нь, “Jung Hyun маань нэг хэсэг их хэцүү цаг үеийг туулсан. Гэвч Ji Hye-тэй уулзсанаасаа хойш эерэгээр өөрчлөгдсөн” гэжээ.

Хэдий ойр дотнынхон нь уг харилцааг баталсан ч хоёр талынх нь агентлагаас эрс үгүйсгэжээ. Тодруулбал, жүжигчин Seo Ji Hye-гийн харьяалагддаг Culture Depot агентлагаас:

- “Бид Seo Ji Hye-тэй биечлэн уулзаж тодруулахад тэрээр Kim Jung Hyun-тай үерхдэггүй гэдгээ хэлсэн. Энэ бол маш утгагүй цуурхал байлаа” гэжээ. Мөн Kim Jung Hyun тун удахгүй энтертайнментаасаа гарах гэж байгаа тул Seo Ji Hye-тэй агентлагийн асуудлаар ярилцах гэж гэрт нь очсон хэмээжээ.

Харин Kim Jung Hyun-ий харьяалагддаг O& энтертайнментаас:

- “Бидний мэдэж байгаачлан Kim Jung Hyun, Seo Ji Hye нар болздоггүй. Тэд зөвхөн tvN телевизийн сувгийн “Crash Landing On You” кинонд хамтран ажиллаж эгч дүүсийн харилцаатай болсон” гэжээ.

Ташрамд дурдахад энэ оны эхээр “Crash Landing On You” киноны гол дүрд тоглосон жүжигчин Hyun Bin болон Son Ye Jin нар болзож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Dispatch

#Кино урлаг #Алдартан #Dispatch