Англи хэл сурцгаая №1: Өөрийгөө танилцуулах нь


VOA | YOLO.MN
2021-04-05

Өнөөдөр та бүхэн гадаад хэл, тэр дундаа англи хэл сурахын ач холбогдлыг биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Монгол хэл дээр хязгаарлагдмал байдаг мэдээллүүдийг хүлээн авах, гадаадад суралцах, ажилд ороход гээд амьдралын алхам бүрд англи хэл зайлшгүй шаардагддаг болжээ.

Тэгвэл бид англи хэл сурах шаардлагатай гэдгээ ухаарсан ч чухам хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуус та бүхэнд “Voice of America” сувгийн хичээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэхүү суваг нь англи хэлний хичээлүүдээс гадна цаг үеийн чухал мэдээ, мэдээллүүдийг бэлтгэн хүргэдгээрээ алдартай билээ. 

Ингээд хамгийн анхны хичээлээр өөрийгөө бусдад хэрхэн танилцуулах талаар маш ойлгомжтой хичээлийг санал болгож байна. Уг хичээлийг үзэхэд танд ямар ч нэмэлт тайлбар, хадмал орчуулга шаардагдахгүй тул эргэлзэлгүй туршаад үзээрэй. 

“Voice of America” сувгийн бусад хичээлүүдийг ЭНД дарж үзээрэй. 

Эх сурвалж: VOA

#Боловсрол #Гадаад хэл #Англи хэл