Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (04.05-04.11)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-02

Уламжлал ёсоор ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 5-наас 11-ний өдрүүдэд залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаа, тэмцээн уралдаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

СУРГАЛТ

1. ЧАТБОТ ДЭЭР ДЭЛГҮҮР НЭЭЦГЭЭЕ!

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 10-нд 14 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Сэхээрэл” онлайн сургалт

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Чатбот гэдэг нь таны өмнөөс 24 цагийн турш хүмүүстэй харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд худалдаа наймаа хийх хүртэл өргөн хүрээнд үйлчлэх чадвартай програм хангамж юм. Хэрэглэгчид аливаа асуултад нэн даруй хариулт авахыг хүсдэг болсон төдийгүй технологи хөгжихийн хэрээр “voice search” буюу дуугаар хайх хайлт улам бүр түгээмэл болж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид асуудлыг нь хурдан шийдвэрлэж, хариу өгч чадсан брэндүүдэд илүү итгэдэг аж. Иймээс маркетингийн ирээдүй болж буй чатботыг хэрхэн хийх талаар уг сургалтад заах юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. ВИДЕО КОНТЕНТ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 10-ны 20 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Edu Grow” сургалтын төв

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Интернет хөгжих тусам хүмүүс хэдхэн секундийн бичлэгээр хэрэгтэй мэдээллээ авахыг эрмэлзэх болсон. Иймээс орчин цагт бичлэг хийх нь хүн бүрд байх ёстой чадвар болжээ. Харин уг сургалтаар зар сурталчилгааг 10 минутад багтааж хийх тухай заах юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ

3. “ЦЭНХЭР ШУВУУ” КОНТЕМПОРАРИ УРЛАГИЙН ҮДЭШ

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 10-ны 18.30 цагт

Хаана: “Blackbox” театр

Зохион байгуулагч: “Цэнхэр шувуу” контемпорари театр

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут

Тайлбар: Энэ үдэш залуу уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг толилуулахын зэрэгцээ “Ton” минимал театрын хамт олон “Дэнлүү” жүжгийг олны хүртээл болгох нь.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

4. “ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 5-наас 11-ний өдрийг дуустал

Зохион байгуулагч: Шихихутаг их сургууль

Тайлбар: ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах уг тэмцээн нь нийт найман шагналт байр шалгаруулах бөгөөд байр эзэлсэн хүүхэд бүр сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх нь.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

5. “ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” ТИК-ТОК УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 9-ний 18 цаг хүртэл

Зохион байгуулагч: Монгол банк болон ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан

Тайлбар: Санхүүгийн сахилга баттай, хуримтлалтай иргэд бий болгохын тулд багаас нь санхүүгийн боловсрол олгож, хуримтлал үүсгэхийн ач холбогдлыг ухааруулах зорилгоор уг тэмцээнийг 4-9, 10-15 нас гэсэн хоёр ангиллаар зохион байгуулах аж. Оролцогчид “Хуримтлуулахад хялбар” дуун дээр Тик-Ток бичлэг хийж оролцох юм. Ангилал тус бүрд гурван байр шалгаруулах бөгөөд ялагчийг бүтээлч санаа, шинэлэг санаа агуулахын зэрэгцээ үйл хөдлөлөөр үзүүлсэн байх зэрэг шалгуураар үнэлнэ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

6. “ЗОГСОЛТГҮЙ ТЭМҮҮЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл

Зохион байгуулагч: “SBN” телевиз болон “М-Ойл” групп

Тайлбар: Уг тэмцээнд зөвхөн тусгай хэрэгцээт хүүхдүүд 10-13 болон 13-16 насны ангиллаар оролцоно. Оролцогчид ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа, төсөөллийн сайхан нийгмийг бий болгохын тулд өөрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх талаар асуудал дэвшүүлж, утга төгөлдөр эсээ бичих шаардлагатай аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

#Event #Залуу үе