Оксфорд дэлхийн ШИЛДЭГ их сургуулиар шалгарлаа


Цацаа | YOLO.MN
2016-09-23

Их Британийн “Times Higher Education” сэтгүүл “Thomson Reuters” мэдээллийн агентлагтай хамтран дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. 2016-2017 оны ШИЛДЭГ их сургуулиудын жагсаалтад нийтдээ 980 сургууль багтжээ.

Жагсаалтыг Их Британийн Оксфордын их сургууль илэрлээ. Тус сургууль энэхүү жагсаалтыг анх удаа тэргүүлж буй юм. Харин удаах байрт АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль, Стэнфордын их сургууль тус тус оржээ.

“Times Higher Education” тус жагсаалтыг гаргахдаа дэлхийн 140 орны 10 мянга гаруй их сургуулиудад судалгаа явуулжээ. Үүнд тухайн их сургуулийн үйл ажиллагаа, багш нарын ур чадвар, эрдэм шинжилгээний ажил, олон улстай хамтран ажилладаг эсэх, төгсөгчдийн ажилд эрхлэлтийн байдал, гадаад оюутны тоо зэрэг 13 үзүүлэлтийг харгалзан үздэг байна.

Азийн их сургуулиудын эрэмбэ дээшилсэн нь тус жагсаалтаас харагдаж байна. Тухайлбал БНХАУ-ын Бээжингийн их сургууль 42 дугаар байрнаас 29 руу, Синьхуа их сургууль 47 дугаар байрнаас 35 хүртэл өсчээ. Хонконгийн таван их сургууль шилдэг 200, Азийн шилдэг их сургууль Сингапурын их сургууль 24 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Эх сурвалж: Times Higher Education

#Мэргэжил #world #university