ЗӨВЛӨГӨӨ: Netflix-д хэрхэн бүртгүүлэх вэ?


Кино ертөнцийн сор болсон бүтээлүүдийг урын сандаа нэгтгэсээр буй Netflix нь энэ оны эхээр 204 гаруй сая хэрэглэгчтэй болж өрсөлдөгчдөөсөө хэд дахин давсан үзүүлэлт үзүүлжээ. Цар тахлын улмаас нээлтээ хийх боломжгүй болсон дэлгэцийн уран бүтээлүүдийн ихэнх нь тус платформд байршиж эхэлсэн нь кино сонирхогчдын Neftlix-д олноороо нэгдэх болсон шалтгаан ч байж магадгүй юм.

Та ч бас тэдний нэгэн адил үзэхийг хүссэн киногоо гэрийнхээ буйдан дээр тухлан суугаад дуртай үедээ үзэж яагаад болохгүй гэж? Гэвч хараахан бүртгүүлж амжаагүй аль эсвэл хэрхэн хаяг нээх талаар мэдэхгүй хүмүүс ч байж болох юм. Үүнд санаа зовох хэрэггүй дээ. Бид танд бүртгэл үүсгэхээс эхлээд киногоо үзэх хүртэл бүхий л зааварчилгааг дэлгэрэнгүй хүргэхээр бэлтгэсэн. Иймд та дараах таван алхмыг сайтар уншин бүртгэлээ үүсгэж, дуртай киногоо тухлан сууж үзээрэй.

NETFLIX-ИЙН ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД:

YOLONetflix гэж юу вэ?

- Товчоор тайлбарлавал Netflix нь онлайн стрийминг үйлчилгээ үзүүлдэг платформ юм. Та сард нэг удаа төлбөр төлснөөр тухайн сардаа хүссэн анимэ, олон ангит кино, нэвтрүүлэг, баримтат кино, уран сайхны кино гээд дуртай контентоо хэдэн ч удаа давтан үзэх боломжтой. Мөн та гар утас, таблет, компьютер, ухаалаг зурагт, blu – ray тоглуулагч зэрэг аль ч төхөөрөмжөөс нэвтрэн үзэж болно. Гэхдээ та энд кино урлагийн салбарт хөл тавин нээлтээ хийж буй бүхий л бүтээлүүд байршсан байдаг гэсэн ойлголттой явдаг бол энэ нь буруу юм шүү. 

YOLOСард хэдийг төлөх вэ?

- Сарын төлбөр нь 3,99 – 11,99 ам.доллар буюу 11’400 – 34’190 төгрөгийн хооронд байна.

YOLOКино татаж авж болох уу?

- Тийм ээ. Та интернетэд холбогдсон үедээ татаж авах боломжтой гэсэн контентуудыг татаж аван интернетгүй үед үзэх боломжтой. 

YOLONetflix-ийн бүртгэлээ цуцлах боломжтой юу?

- Netflix хэрэглэгчидтэйгээ ямар нэгэн гэрээ байгуулдаггүй тул бүртгэлээ цуцлахад маш хялбар бөгөөд цуцалсны төлбөр шаардахгүй.

БҮРТГЭЛ ҮҮСГЭХ ДАРААЛАЛ

  • АЛХАМ 1

Та өөрийн хүссэн төхөөрөмжийнхөө интернет хөтчөөр www.netflix.com сайт руу нэвтрэн орох боломжтой. Аль эсвэл гар утас, таблетдаа Netlix аппликейшныг суулган орсон ч болно.


Netflix апликэйшн татах: 

iOS: Татах

Android: Татах


Хандан орсны дараа доорх зурагт харагдаж буй и-мэйл бичих хэсэгт өөрийн и-мэйл хаягаа бичин "Get Started" товчийг даран бүртгүүлнэ.

  • АЛХАМ 2

Нууц үг, и-мэйлээ баталгаажуулсны дараа үйлчилгээний нөхцөлөө сонгох "See the Plans" хэсэг гарч ирнэ.

  • АЛХАМ 3

Үйлчилгээний дөрвөн төрлийн нөхцөлөөс өөрт хамгийн тохиромжтой гэж үзсэнээ сонгоорой. Энэхүү дөрвөн сонголт нь дүрсний нягтаршил, үзэх боломжтой төхөөрөмж зэргээрээ бие биенээсээ ялгарна. Жишээлбэл, та гар утас, таблет, компьютерын аль алинаар нь контент үзэхийг хүсвэл 5,99 ам.долларын "Mobile+" багцыг сонгоорой.

Гэхдээ 4K+HDR буюу өндөр чанартайгаар үзэх бол "Premium" багц тохиромжтой. Сарын хураамж хэт үнэтэй санагдвал найзуудтайгаа төлбөрөө хуваагаад төлж болох юм. Учир нь уг багцыг нэг дор дөрвөн дэлгэцээс ашиглах боломжтой байдаг билээ. 

  • АЛХАМ 4

Үргэлжлүүлэн төлбөр төлөх хэсэг гарч ирнэ. Энэ бол хамгийн чухал бөгөөд хянуур байх хэсэг учир төлбөрийн картын мэдээллийг сайтар нягталж оруулахыг зөвлөж байна.

  • АЛХАМ 5

Ингээд л бүртгэлийн хэсэг дуусаж та Netflix-ийн 204 гаруй сая хэрэглэгчийн нэг болж байгаа юм даа. Нэвтэрч орсныхоо дараа зүүн дээд буланд харагдаж буй цэсүүдээс сонгон дуртай киногоо үзээрэй. Мөн Account хэсэгт хандан өөрийн хүссэн тохиргоогоо хийх боломжтой. Нууц үг, и-мэйл хаяг, төлбөрийн нөхцөлөө өөрчлөх, бүртгэлээ цуцлах, хэлний тохиргоог өөрчлөх, хадмал орчуулгын хэмжээг өөрчлөх зэрэг олон сонголтууд бий. 

Эх сурвалж: Netflix

#Кино урлаг #Netflix #Бүртгүүлэх #Технологи