T. Rex-тэй төстэй аварга том үлэг гүрвэлийн яс илрүүлжээ


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-03-31

Палентологичид Аргентин улсын Патагон мужаас өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн яс олжээ. 80 сая жилийн өмнө амьдарч байсан уг амьтан нь аварга том сарвуу, хүчирхэг эрүүтэй ба алдарт T.rex (Tyrannosaurus rex) үлэг гүрвэлтэй төстэй аж.

Үлэг гүрвэлийг "Llukalkan Aliocranianus" хэмээн нэрлэсэн ба Llukalkan гэдэг нь Мапуче хэлээр "айдас төрүүлэгч", Aliocranianus гэдэг нь Латин хэлээр "ер бусын гавал" гэсэн утгатай юм.

Абелизаврид гэх үлэг гүрвэлийн төрөлд багтах уг шинэ зүйл нь "Тираннозавр"-тай маш төстэй харагддаг байна. Гол онцлог нь бусад абелизавридуудад байгаагүй чихний бүтэц бөгөөд бусдаас өөрөөр сонсдог байсан байж болзошгүй аж.

Эх сурвалж: CNN

#Сонин хачин #Амьтад