Dota 2 тоглоом 7.29 өөрчлөлтөөрөө шинэ баатар танилцуулна


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-03-30

Valve компанийн Dota 2 тоглоомын 7.29 өөрчлөлтийг шинэ баатрын хамт дөрөвдүгээр сарын 9-нд танилцуулахаа мэдэгдлээ.

7.29 өөрчлөлт нь Dota 2 тоглоомын тэнцвэртэй байдлыг хангахад чиглэнэ. Dota 2 бол дэлхийн хамгийн их мөнгө эргэлддэг электрон спорт бөгөөд уг байр сууриа хадгалахын тулд тоглоомыг жил ирэх тусам сайжруулсаар байгаа юм.

Тэгвэл сонирхогчдын хүсэн хүлээж буй шинэ баатар хэн байх вэ?

Энэ сард нээлтээ хийсэн Dota 2 тоглоомоос сэдэвлэсэн "Dragon's Blood" анимэ цуврал нэгэн шинэ баатрыг танилцуулсан нь Сарны охин тэнгэр Selemene бөгөөд тоглоомын 120 дахь баатар болох магадлалтай.

Учир нь уг баатартай ижил ягаан өнгөөр шинэ өөрчлөлтийн постер зургийг чимсэн байгаа юм. Шинэ өөрчлөлт "ONE Esports Singapore Major" тэмцээнээс хэдхэн хоногийн дараа гарах бөгөөд дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх "Dota Pro Circui Season 2"-т хүчтэй нөлөөлөх юм.

Эх сурвалж: One Esport

#Технологи #Видео тоглоом #Dota 2