Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэг зарлагдлаа


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-03-29

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн 2021-2022 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Хөтөлбөр хэл шинжлэл, шинжлэх ухаан, инженер, IT, архитектор, нийгмийн ухаан, дүрслэх урлаг, тайзны урлаг, буддизм судлал зэрэг мэргэжлээр бакалавр, магистр, доктор, докторын дараах зэргийн сургалтад хамрагдах боломжийг олгож байна.  

 Насны хязгаар: 18-30 нас /докторын хөтөлбөрт 45 нас/
 Шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх 
 Давуу тал: Жилийн тэтгэлэг, сургалтын төлбөр, байр, сарын стипенд, визний зардал зэрэг багтана.  
 a2ascholarships.iccr.gov.in хаягаар орж цахимаар бүртгүүлнэ. 
 Хугацаа: 2021 оны дөрөвдүгээр сарын 30.

Нэмэлт мэдээллийг eoi.gov.in/ulaanbaatar хаягаар болон 11-329528, 11-329522 дугаараас лавлана уу.

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр