Ирэх ДӨРӨВДҮГЭЭР сард Netflix-д байрших ШИЛДЭГ бүтээлүүд


Миау | YOLO.MN
2021-03-25

Гуравдугаар сар дуусаж, урин дулаан цаг ирлээ. Коронавирусийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж буй эдгээр өдрүүдэд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, Netflix дээрх шинэхэн уран бүтээлүүдтэй танилцаарай. 

ДӨРӨВДҮГЭЭР САРД НЭМЭГДЭХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

1. WORN STORIES

Цацагдах тов: Дөрөвдүгээр сарын 1

Нийт ангийн тоо: 8

Тайлбар: "New York Times" сонины шилдэг борлуулалттай "Worn Stories" (2014) номоос сэдэвлэн бүтээсэн энэхүү баримтат цувралд хүмүүс өөрсдийн хамгийн нандин гэсэн хувцас, хэрэглэлүүдийг танилцуулах болно. Энгийн мэт сонсогдож байж болох ч трэйлерийг нь үзэхэд л хэчнээн сонирхолтой бүтээл вэ гэдгийг нь мэдэх боломжтой юм шүү. 

2. THIS IS A ROBBERY: THE WORLD'S BIGGEST ART HEIST

Цацагдах тов: Дөрөвдүгээр сарын 7

Нийт ангийн тоо: 4

Тайлбар: 500 сая ам.долларын үнэ бүхий алга болсон уран зураг. Олж чадсан хүнд нь харин 10 сая ам.долларын шагналтай. Тийм ээ, "This Is a Robbery: The World's Biggest Art Heist" бол гэмт хэрэгт төрлийн кино сонирхогчдын заавал үзэх цаврал билээ. 

3. THE WAY OF THE HOUSEHUSBAND

Цацагдах тов: Дөрөвдүгээр сарын 8

Нийт ангийн тоо: 7

Тайлбар: Манга зураач Kousuke Oono 2018 онд "The Way of the Househusband" нэртэй мангаг "Kurage Bunch" сэтгүүлд хэвлүүлж байжээ. Манга хүүхэд, залууст таалагдсан тул Японы "J.C.Staff" анимэйшн студи анимэ хувилбарыг нь бүтээсэн нь ирэх сард Netflix-т байршихаар болсон аж. 

Үйл явдлын тухайд гэмт хэргийн ертөнцөөс нэрээ татсан якуза гэрийн ажилд ханцуй шамлан орно. Нэр хүндтэй якуза байсан Тацу карьертаа ихээхэн анхаарах эхнэртээ туслахын тулд гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэнэ. Хөгжилтэй биш гэж үү? 

4. THUNDER FORCE

Цацагдах тов: Дөрөвдүгээр сарын 9

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 45 минут

Тайлбар: Ирэх сард Netflix-ийн сүлжээнд байрших бас нэгэн уран бүтээл бол инээдэм, адал явдал хосолсон "Thunder Force" уран сайхны кино юм. 

Киноны үйл явдал супер хүчтэй дайснууд орших нь хэвийн л үзэгдэл болсон ертөнцөд өрнөнө. Lydia, Emily нар бол багадаа үй зайгүй нөхөрлөдөг байсан найзууд. Нэгэн эмэгтэй эгэл хүмүүсийг ч супер хүчтэй болгож чадах төхөөрөмж зохин бүтээснээр тэд өөрсдийгөө супер хүчтэй болгож, гэмт хэрэгтэй тэмцэж эхэлдэг. Тэдний адал явдал хэрхэн үргэлжлэхийг ирэх сарын 9-ний өдөр хүлээн аваарай. 

Кинонд Emily-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Melissa McCarthy уг киноны продюсерээр ажилласан бол нөхөр Ben Falcone нь найруулагчаар нь ажиллажээ. 

ДӨРӨВДҮГЭЭР САРД НЭМЭГДЭХ БУСАД БҮТЭЭЛҮҮД

Дөрөвдүгээр сарын 1:

  • 2012
  • Cop Out
  • Friends with Benefits
  • Insidious
  • Legally Blonde
  • Leprechaun
  • Magical Andes: Season 2
  • The Pianist
  • The Possession
  • Prank Encounters: Season 2 
  • Secrets of Great British Castles: Season 1
  • Tersanjung the Movie
  • The Time Traveler's Wife
  • Tyler Perry's Madea's Big Happy Family
  • White Boy
  • Yes Man

Дөрөвдүгээр сарын 2:

  • Concrete Cowboy
  • Just Say Yes
  • Madame Claude 
  • The Serpent 
  • Sky High 
  • Dolly Parton, Billboard Women in Music
  • Billboard

Дөрөвдүгээр сарын 7:

  • The Big Day: Collection 2
  • Dolly Parton: A MusiCares Tribute 
  • Snabba Cash 
  • This Is A Robbery: The World's Biggest Art Heist 
  • The Wedding Coach 

Дөрөвдүгээр сарын 11:

  • Diana: The Interview that Shook the World

Дөрөвдүгээр сарын 14:

  • Dad Stop Embarrassing Me! 
  • The Circle: Season 2
  • Law School
  • The Soul 
  • Why Did You Kill Me?

Дөрөвдүгээр сарын 16:

  • Ajeeb Daastaans
  • Arlo the Alligator Boy 
  • Crimson Peak
  • Fast & Furious Spy Racers: Season 4: Mexico 
  • Into the Beat 
  • Rush
  • Synchronic
  • Why Are You Like This
  • The Zookeeper's Wife
  • Meryl Streep, August Osage County
  • The Weinstein Company

Дөрөвдүгээр сарын 28:

  • Sexify 
  • Headspace Guide to Sleep

Дөрөвдүгээр сарын 30:

  • The Innocent 
  • The Mitchells vs. The Machines 
  • Pet Stars
  • The Unremarkable Juanquini: Season 2

Эх сурвалж: What's on Netflix

#Кино урлаг #Netflix #Дөрөвдүгээр сар