Жүжигчин Ий Мину дуучин Тэйлор Свифт нар ҮНЭХЭЭР БОЛЗДОГ УУ?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-09-22

Жүжигчин Ий Мину болон дуучин Тэйлор Свифт нарыг болздог гэсэн цуурхал цахим ертөнц болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад байна. Хэдийгээр итгэхэд бэрх мэдээлэл мэт боловч энэ нь олны анхаарлыг ихэд татаж “Тэд нээрээ болздог болоо юу” гэсэн таамаглалыг төрүүлээд байгаа аж.
 



Тэдний хамт байгаа болон байх боломжтой ямар ч нотолгоо байхгүй хэдий ч “Channel News Asia’-гийн эхлүүлсэн энэхүү худал цуурхал дорхноо л тархсан байна.

Энэ тухай есдүгээр сарын 19-нд жүжигчин Ий Минугийн агентлаг болох MYM энтертайнмэнтаас албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд “Бид үүнийг олон улсын ямар ч үндэслэлгүй цуурхал гэж бодож байна. Энэ бүгд худлаа, Ий Мину болон Тэйлор Свифт нар өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй” гэжээ.



Бодит байдал дээр Ий Мину болон Сүжи нар үерхдэг төдийгүй Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийн алдартай хос юм. Тэднийг салсан гэсэн мэдээлэл маш олон удаа гарч байсан ч хосуудын талаас үгүйсгэж “Зөвхөн завгүй цагийн хуваариас болоод уулзалдахгүй удах нь салсан мэт харагдаж байгаа байх, бидний бүх зүйл сайн” гэсэн тайлбарыг өгчээ.

Тэгэхээр Тайлор Свифт болон Ий Мину нарын болздог гэх мэдээлэл ор үндэсгүй зүйл аж.

Эх сурвалж: www.allkpop.com

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

 

#Celebrity #Star #LeeMinHo #TaylorSwift #Kpop