Загвар өмсөгч Hailey Bieber өөрийн YouTube сувгаа нээжээ


Миау | YOLO.MN
2021-03-18

Та бидний дуучин Justin Bieber-ийн гэргий гэдгээр нь илүүтэй мэдэх загвар өмсөгч Hailey Bieber өөрийн YouTube сувгаа нээжээ. 

"Hailey Rhode Bieber" буюу өөрийн бүтэн нэрээрээ нэрлэсэн уг сувагтаа тэрээр гоо сайхан, загварын зөвлөгөө болоод алдартнуудыг урин оролцуулдаг "Who's in My Bathroom" нэвтрүүлгээ байршуулдаг.

Hailey ийнхүү YouTube суваг нээх болсон шалтгаанаа "Variety" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

- "Би өөрийн гэсэн YouTube сувгаа нээвэл өөртэйгөө холбоотой зүйлсийг зөвхөн ӨӨРИЙН зүгээс тайлбарлан харуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл та бүхэн намайг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд бичигдсэнээр бус яг байгаагаар нь хүлээн авах боломжтой.

Яг одоогийн байдлаар байршуулаад буй контентууддаа би маш сэтгэл ханамжтай байна. Энэхүү сувагт байршиж буй бүхий л бичлэгийн агуулга болоод бусад зүйлсийг би өөрөө хянадаг. Сонин сэтгүүл, вэбсайтуудад нийтлэгдсэн миний тухай нийтлэлийн дийлэнх хувийг хянах боломжгүй учраас өөрийн сувгаа нээх нь эрх чөлөөнд хүрч буй мэт мэдрэгдэж байна" гэж тайлбарлажээ. 

"Who's in My Bathroom" булангийн хамгийн эхний дугаарт түүний дотнын найз, загвар өмсөгч Kendall Jenner оролцжээ.

Түүний YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

#Сонин хачин #Энтертайнмент