Ирэх сараас ЕБС-ийн багш, сурагчид ГАР УТАС ХЭРЭГЛЭХГҮЙ


Сондор | YOLO.MN
2016-09-21

БСШУС-ын сайд Ж. Батсуурь аравдугаар сарын 1-нээс ЕБС-ын сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглосон тушаал гаргажээ.

Салбарын сайдын энэхүү тушаалыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч, багш нар мөрдөх юм байна.

Ингэснээр хичээлийн цагаар гар утасны хэрэглээг хязгаарласнаар багш сурагчдын хувьд илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай гэж үзжээ.

#teenagers #school #smartphone