Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (03.15-03.21)


YOLO.mn сайтын хамт олон өсвөр үе, залууст зориулагдсан сонирхолтой, өгөөжтэй үйл ажиллагаануудын мэдээллийг багцлан хүргэдэг байсан билээ. Энэ сард ихэнх албан байгууллага, үзвэрийн газар, сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тул хөл хорионы улмаас тасалдаад байсан уг цувралаа үргэлжлүүлэхээр шийдлээ. 

Ингээд ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 15-наас 21-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

1. ДЭМ ДЭМЭНДЭЭ

Хэзээ: Гуравдугаар сарын 19-ний 19:00 цагт

Хаана: Ulaanbaatar Palace

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Тайлбар: Монголын хип хоп уран бүтээлчид нэгдэн хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадамд та бидний хайртай Big Gee, Desant, Vandebo, Tsetse тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

2. АМТАТ БЯЛУУ ХИЙЖ СУРАХ ХИЧЭЭЛ

Хэзээ: Гуравдугаар сарын 21-ний 19:30 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Dress for Success Ulaanbaatar

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: “Dress for Success Ulaanbaatar”-ийн зүгээс бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд амтат бялууг хэрхэн хийх талаар онлайн сургалт орох аж. Та энэхүү сургалтад хамрагдсанаар Black Forest хэмээх амтат шоколадтай бялууг хийж сурах болно. Энэхүү бялуу нь Европын орнуудад алдартай, хүмүүсийн амтархан иддэг бялууны нэг юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

3. ЧАТБОТ ДЭЭР ОНЛАЙН ДЭЛГҮҮР НЭЭХ

Хэзээ: Гуравдугаар сарын 20-ны 20:00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Edu Grow онлайн сургалт, Гэрээсээ ажилламаар байна уу?

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Сошиал медиа маркетингийн хамгийн чухал хэрэгслүүдийн нэг бол чатбот буюу автомат хариулагч билээ. Энэхүү сургалтад хамрагдсанаар автомат хариулагчийг хэрхэн ашиглах талаар анхан шатны мэдлэгтэй болох юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТЭМЦЭЭН & УРАЛДААН

4. ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: Гуравдугаар сарын 29-ний 12:00 цаг хүртэл

Зохион байгуулагч: The LGBT Centre (Mongolia)

Уралдааны зорилго:

 Бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллээс үүдсэн ялгаварлан гадуурхалтыг зогсоох

 Өсвөр насныхан болон залуучуудад үе тэнгийнхний дэмжлэгийг таниулах

 ЛГБТИК+ хүмүүсийн төлөөллийн үзэл санааг нийтэд ойлгуулах, тэднийг өөртөө итгэлтэй байхад өөрсдийнх нь хувь нэмрийг оруулах.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

5. СЭТГҮҮЛЧ М.БАТДОРЖИЙН НЭРЭМЖИТ VIII УРАЛДААН

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: Гуравдугаар сарын 21-ний өдрийг дуустал

Зохион байгуулагч: Cэтгүүлч М.Батдорж сан, Хэвлэлийн эрх чөлөө ТББ

Тайлбар: "Сэтгүүлч М.Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдааныг найм дахь жилдээ зарлажээ. Уралдаанд сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе