МЕЛАНИ тайзан дээр дуулахдаа ГУТАЛ ӨМСДӨГГҮЙ


Заяц | YOLO.MN
2016-09-20

Одоо өгүүлэх намтар бол хүүхэлдэйнд дуртай, багаасаа дуучин болохыг мөрөөдөж байсан жижигхэн охины мөрөөдөл Америкийн The Voice шоуны ачаар биеллээ олсон тухай түүх юм.

Мелани Адель Мартинез 1995 оны дөрөвдүгээр сарын 28-нд Америкийн Нью-Йорк хотноо төржээ. Тэрээр цэцэрлэгт явдаг байхаасаа эхлэн шүлэг бичиж эхэлсэн байна. Тэр 14 настайдаа гитар хөгжмийг бие даан тоглож сурчээ. Мелани бичсэн шүлгүүддээ ая зохиох болсон ба түүний бага сургуулийнх нь багш түүнд хэрхэн дуулахыг зааж өгчээ.

16 настайдаа тэрээр “101 Dalmatians” хүүхэлдэйн киног үзээд тус киноны хорон санаат Круэлла де Вилтай адил үснийхээ нэг хагасыг хараар нөгөө хагасыг нь цагаанаар буджээ. Ахлах ангидаа Мелани сургуулийнхаа авьяасын тэмцээнд түрүүлж байсан нь түүнд ихэд урам өгчээ.

2012 онд Мелани MSG Varsity кабелийн телевизийн авьяастнуудын шоунд оролцсон ч харамсалтай нь хоёр дах үеэсээ хасагджээ. Ингэсэн ч тэрээр зориг мохолгүй америкийн хамгийн алдартай шоу тэмцээн болох The Voice шоуны 3-р улирлын дугаарт хүчээ үзсэнээр түүний амжилтын гараа эхэлсэн юм.
Мелани анхны шалгаруулалтан дээрээ Бритни Спирсийн Toxic дууг дуулснаар дөрвөн шүүгчийн гурвынх нь сэтгэлийг хөдөлгөж чаджээ.

Ингээд тэрээр Адам Ливайн шүүгчийг өөрийн зааварлагчаар сонгон түүний багт орсон юм. Ингээд тэрээр тэмцээний явцад Элли Голдингийн Lights, La Roux-н Bulletproof, Hit the Road Jack, Seven Nation Army, Too Close зэрэг дуунуудыг дараа дараагийн шалгаруулалтанд дуулан амжилтаа ахиулсаар байсан ч харамсалтайгаар тав дах долоо хоногтоо үзэгчдийн саналаар тэмцээнээс хасагдсан юм. Энэ талаараа тэрээр “ Би ийм хол явна гэж мөрөөдөж ч байгаагүй. Уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө бусдад илэрхийлж хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх нь л миний туйлын зорилго байсан юм. Түүндээ хүрсэндээ баяртай байна” хэмээжээ.



Тэмцээний дараа Мелани өөрийн уран бүтээлээ туурвихаар шамджээ. 2014 онд тэрээр анхны Dollhouse синглээ гаргасан байна. Удалгүй Мелани Atlantic Records дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулжээ.  Түүний Carousel дууг FX сувгийнхан American Horror Story: Freak Show олон ангит киноны промо дээр ашигласан юм. 2015 онд Мелани Pity Party, Soap, Sippy Cup зэрэг дуунуудаа ар араас нь гаргаж наймдугаар сард анхны бие даасан “ Cry Baby” цомгоо худалдаанд гаргажээ.

Түүний стиль их ӨВӨРМӨЦ

Меланигийн стилийг японоос гаралтай Лолита гэх хэв маягийнх гэж тодорхойлдог. Үүнд бантик, торон оруулга орсон олон давхар хормойтой богино банзал эсвэл даашинз, доогуураа нимгэн оймс зузаан ултай гутал. Мэдээж түүний хувцас дээрээ зүрх, цэцэг, муур гэх мэтчилэн хүүхдийн гэмээр сэдэвтэй хээ зургуудтай байна.















Нүүр будалтын хувьд нүд уруул хоёрыг онцолдог бол Меланигийн хувьд уруул хөмсөг хоёрынхоо будалтанд маш их анхаардаг.

 

Мелани Мартинезийн талаарх сонирхолтой баримтууд:
-    Тэрээр Пуэрто Рико болон Доминикан гаралтай.
-    Түүнд шаазан хүүхэлдэйн цуглуулга байдаг бөгөөд тэрээр заримыг нь хүзүүний зүүлт хийхдээ ашиглажээ.
-    Мелани багаасаа сэтгэл хөдлөл ихтэй хүүхэд байсан бөгөөд амархан уйлчихдаг байжээ.
-    Хүүхдүүд түүнийг уйланхай гэж хочилдог байсан. Тийм ч учраас тэрээр өөрийн анхны цомгоо Cry Baby гэж нэрлэжээ.
-    Мелани өөрийгөө эв хавгүй гэж тодорхойлдог. Тэрээр өдөрт багадаа л гэхэд найман удаа бүдэрдэг гэнэ шүү.
-    Тэрээр байнга гар утсаа хаядаг.
-    Түүний гэрийн дотоод засал яг л жоохон хүүхдийн унтлагын өрөөг санагдуулна.
-    Хамгийн анх Минийх (Mine) гэдэг үгийг хэлж хэлд орж байжээ.
-    Тэрээр блюз хөгжим сонсох дуртай.
-    Эмээ нь түүний дуулах сонирхлыг анх дэмжиж байжээ. Тэрээр дуунуудын ковер болон өөрийг зохиосон дуунуудаа youtube сайтанд тавьж эхэлснээр түүний олонд танигдах гараа эхэлсэн.
-    Тэрээр 60, 70-аад онуудад гарч байсан тоглоом цуглуулдаг.
-    Мелани шоколадны үйрмэгтэй печеньд нугасгүй.
-    Тэрээр гаран дээрээ болон эрүүн дээрээ оёдол тавиулсан сорвитой.
-    Мелани нүүрээ будах үсээ янзлахдаа гарамгай ч хумсаа будаж чаддаггүй ба дандаа өөр хүнээр будуулдаг.
-    Түүнд ганц ч жийнсэн өмд байхгүй.
-    Тэрээр барагтай л гоёл чимэглэл зүүдэггүй.
-    Мелани тайзан дээр дуулахдаа гутал өмсдөггүй. Өмссөн тохиолдолд хэзээ ч үддэггүй.
-    Тэрээр ногоо идэх дургүй. Хоол идсэнийхээ дараа заавал шоколад орцтой ямар нэг зүйл иддэг.
-    Одоо тэрээр 21-тэй ч түүний хоёр ч сүүн шүд унаагүй гэнэ шүү.
-    Тэрээр харанхуй болон зөөгийнөөс айдаг.
-    Мелани Play-doh (баримлын шавар)-оор тоглох дуртай.
-    Тэр хоол хийж чаддаггүй.

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

#Celebrity #Teenagers