Хоёрдугаар сарын ОНЦЛОХ монгол дуунууд


YOLO.mn сайтын уншигч залуус та бүхэнд хоёрдугаар сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг багцлан хүргэж байна.

1. VANDEBO & ANIR - ODOO YARII

Цацагдсан огноо: 02/14

Хандалт: 582K

Тайлбар: Vandebo хамтлаг залуу уран бүтээлч Аниртай хамтран Валентины баяраар шинэ дуугаа цацсан юм. Хөл хорионы үеэр өнгөрөөсөн уйтгартай баярын хамгийн том бэлэг болсон хэмээн шүтэн бишрэгчид нь бичжээ.

“Өөр хүнийг битгий хай
Өглөөний хүн минь бай”

2. B TAMIR - MAD SUEY

Цацагдсан огноо: 02/02

Хандалт: 311K

Тайлбар: Сүүлийн үед залуу реппэр Б.Тамирын уран бүтээлүүд хит дууны жагсаалтыг тэргүүлэх болжээ.

“Би бусдаас өөр хүн гэдэг хүмүүсээс өөр хүн
Үхэр тэргээр туулай гүйцнэ...”

3. O.Z - HAMT BAIH UU FT THUNDERZ

Цацагдсан огноо: 02/13

Хандалт: 256K

Тайлбар: Бүх хосууддаа зориулав! Хоёрдугаар сарыг хайрын дуугүйгээр төсөөлөхийн аргагүй биз ээ.

“Хамт байх уу
Чи сүүлийн мөч хүртэл”

4. AMARAA (KHAR SARNAI) - MINII ZAKHIA FT ENEREL & GANGAA

Цацагдсан огноо: 02/13

Хандалт: 177K

Тайлбар: Хар Сарнай хамтлагийн "Миний Захиа" дууны шинэчилсэн хувилбар өнгөрсөн сард хит болсон юм. Орчин үеийн хэв маягийг шингээсэн энэхүү дууг танд санал болгоё.

“Ай даа хөөрхөн охин минь
Нууцаа битгий нуугаач дээ”

5. O.G MOB & VANDEBO - ZONE

Цацагдсан огноо: 02/26

Хандалт: 86K

Тайлбар: Тэдний анхны хамтарсан уран бүтээлээс дөрвөн өөр өнцгийг харах боломжтой. 

“Харах ангиллаас шинэ санаа бинго
УБ чимээгүй”

6. THUNDERZ – АХАН ДҮҮС

Цацагдсан огноо: 02/20

Хандалт: 158K

Тайлбар: Реппэр ThunderZ хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн долоо хоног бүр шинэ уран бүтээл цацахаар болсон билээ. Одоогоор гурван контент цацагдсанаас нэгийг нь онцлохоор шийдсэн юм. 

“Монголд олон үрс байна
Газрын баялаг хөрс байна”

7. DONNA - DEMII FT S.A

Цацагдсан огноо: 02/01

Хандалт: 68K

Тайлбар: "The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогч Б.Доржпагма анхны уран бүтээлээ өнгөрсөн сард цацжээ.

“Гэв гэнэт сэтгэл минь
Бодлоос минь зөрөлдөөд”

#Дуу хөгжим #Хоёрдугаар сар #Онцлох дуу