Өмнөд Солонгосын хамгийн ӨНДӨР ЦАЛИНТАЙ эрэгтэй жүжигчид


Та Өмнөд Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг үзэх дуртай юу? Хэрэв тийм бол энэхүү нийтлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

2020 оны долдугаар сарын байдлаар “South China Morning Post” вебсайт БНСУ-ын хамгийн өндөр цалинтай 10 эрэгтэй жүжигчинг нэрлэжээ. Тэд олон ангит киноны нэг ангид тоглосныхоо хариуд ойролцоогоор хэдэн төгрөгийн цалин авдаг бол?

10. ЖҮЖИГЧИН JI CHANG WOOK

Жүжигчин Ji Chang Wook жүжигчний гараагаа 2006 онд эхэлж байсан. Сонирхуулахад тэрээр T-ARA хамтлагийн гурван дууны клипэнд тоглож байжээ.

Нас: 34

Нэг ангид ногдох цалин: 50,000 ам.доллар /142,450,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “Empress Ki” (2013) цувралын Ta Hwan, “Healer” (2014) цувралын Seo Jung Hoo, “The K2” (2016) цувралын Kim Je Ha

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Lovestruck in the City” (2020) цувралын Park Jae Won

Instagram хаяг: @jichangwook /15.6 сая дагагчтай/

9. ЖҮЖИГЧИН SONG JOONG KI

Тэрээр жүжигчний гараагаа 2008 онд эхэлсэн. Тэрээр жүжигчин Song Hye Kyo-тэй 2017 онд гэрлэж, 2019 онд хоёр тийш болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Өмнөд Солонгосын хамгийн томд тооцогддог “Пэксан” урлагийн их наадмаас 2 удаа “Хамгийн алдартай жүжигчин” шагналыг хүртэж байжээ.

Нас: 36

Нэг ангид ногдох цалин: 50,000 ам.доллар /142,450,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “The Innocent Man” (2012) цувралын Kang Ma Roo, “The Descendants of the Sun” (2016) цувралын Yoo Shi Jin, “Arthdal Chronicles” (2019) цувралын Eun Sum/Sa Ya

Одоо бүтээж буй дүр: “Vincenzo” (2021) цувралын Vincenzo Cassano

Instagram хаяг: @hi_songjoongki /1.1 сая дагагчтай/

8. ЖҮЖИГЧИН LEE JONG SUK

2010 оноос жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр жүжигчин болохоосоо өмнө “YG” энтертайнментэд бэлтгэгдэгчээр ажиллаж байжээ.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 1

Нас: 32

Нэг ангид ногдох цалин: 50,000 ам.доллар /142,450,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “I Can Hear Your Voice” (2013) цувралын Park Soo Ha, “Doctor Stranger” (2014) цувралын Park Hoon, “W: Two Worlds Apart” (2016) цувралын Kang Chul, “While You Were Sleeping” (2017) цувралын Jung Jae Chan

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Romance is a Bonus Book” (2019) цувралын Cha Eun Ho

Instagram хаяг: @jongsuk0206 /17.9 сая дагагчтай/

7. ЖҮЖИГЧИН YOO AH IN /UHM HONG SIK/

2003 оноос жүжигчний гараагаа эхэлж байсан ба карьерын оргил үе нь 2010 оноос эхэлжээ.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 1

Нас: 35

Нэг ангид ногдох цалин: 59,000 ам.доллар /168,091,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “Fashion King” (2012) цувралын Kang Young Gul, “Secret Love Affair” (2014) цувралын Lee Sun Jae, “The Roots of Throne” (2015) цувралын Lee Bang Won

Одоо бүтээж буй дүр: “Hell” (2021) цувралын Jung Jin Soo

Instagram хаяг: @hongsick /1.9 сая дагагчтай/

6. ЖҮЖИГЧИН LEE SEUNG GI

2004 онд дуучин, 2006 онд жүжигчний гараагаа эхэлсэн. Түүний тухай сонирхолтой баримтаас дурвдал тэрээр 2010 онд “Girls' Generation” хамтлагийн Yoona-тай болзож байжээ.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 1

Нас: 34

Нэг ангид ногдох цалин: 59,000 ам.доллар /168,091,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “My Girlfriend is a Nine-Tailed Fox” (2010) цувралын Cha Tae Woong, “The King 2 Hearts” (2012) цувралын Lee Jae Ha, “A Korean Odyssey” (2017) цувралын Song O Gong, “Vagabond” (2019) цувралын Cha Dal Geon

Одоо бүтээж буй дүр: “Mouse” (2021) Jung Ba Reum

Instagram хаяг: @leeseunggi.official /3.1 сая дагагчтай/

5. ЖҮЖИГЧИН LEE MIN HO

2003 оноос жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр мэргэжлийн хөл бөмбөгийн тоглогч болохыг хүсдэг байсан ч бэртлийн улмаас уг мөрөөдлөө орхижээ.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 3

Нас: 34

Нэг ангид ногдох цалин: 62,000 ам.доллар /176,638,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “Boys Over Flowers” (2009) цувралын Koo Jun Pyo, “City Hunter” (2011) цувралын Lee Yun Seong, “The Heirs” (2013) цувралын Kim Tan, “The Legend of the Blue Sea” (2016) цувралын Heo Joon Jae

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “The King: Eternal Monarch” (2020) цувралын Lee Gon

Instagram хаяг: @actorleeminho /22.7 сая дагагчтай/

4. ЖҮЖИГЧИН JO IN SUNG

2000 оноос жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр малгай цуглуулах хоббитой гэсэн шүү.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 2

Нас: 40

Нэг ангид ногдох цалин: 67,000 ам.доллар /190,883,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “Memories of Bali” (2004) цувралын Jung Jae Min, “That Winter, The Wind Blows” (2013) цувралын Oh Soo, “It’s Okay, That’s Love” (2014) цувралын Jang Jae Yeol

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Dear My Friends” (2016 зочин дүрээр)

Instagram хаяг: Байхгүй

3. ЖҮЖИГЧИН SO JI SUB

Тэрээр 1995 оноос жүжигчний гараагаа эхэлжээ. Сонирхуулахад тэрээр 2012 онд Өмнөд Солонгосын “Gangwon” аймгийн 51 км замыг өөрийн нэрээр нэрлэсэн юм. Мөн энэхүү зам нь жуулчдын заавал очихыг хүсдэг газруудын нэг болжээ.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 3

Нас: 44

Нэг ангид ногдох цалин: 67,000 ам.доллар /190,883,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “Memories of Bali” (2004) цувралын Kang In Wook, “Phantom” (2012) цувралын Kim Woo Hyun/Park Gi Young, “The Master’s Sun” (2013) цувралын Joo Joong Won, “Oh My Venus” (2016) цувралын Kim Young Ho

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “My Secret, Terrius” (2018) цувралын Kim Bon

Instagram хаяг: Байхгүй

2. ЖҮЖИГЧИН HYUN BIN /KIM TAE PYOUNG/

2003 оноос жүжигчний гараагаа эхэлсэн ба одоогоор “Crash Landing On You” цувралд хамтран тоглосон жүжигчин Son Ye Jin-тэй болзож байгаа юм.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 3

Нас: 39

Нэг ангид ногдох цалин: 84,000 ам.доллар /233,618,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “Worlds Within” (2008) цувралын Jung Ji Oh, “Secret Garden” (2010) цувралын Kim Joo Won, “Memories of the Alhambra” (2018) цувралын Yoo Jin Woo

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Crash Landing On You” (2019) цувралын Ri Jeong Hyeok

Instagram хаяг: Байхгүй

1. ЖҮЖИГЧИН KIM SOO HYUN

2008 оноос жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр нэг ч удаа үерхлийн цуурхалд нэр холбогдож байгаагүйгээрээ алдартай.

“Пэксан” урлагийн их наадмаас хүртсэн шагналын тоо: 4

Нас: 33

Нэг ангид ногдох цалин: 165,000 ам.доллар /470,085,000 төгрөг/

Бүтээсэн алдартай дүрүүд: “Dream High” (2011) цувралын Song Sam Dong, “My Love from the Star” (2013) цувралын Do Min Joon, “Producers” (2015) цувралын Baek Seung Chan, “It’s Okay to Not be Okay” (2020) цувралын Moon Kang Tae

Одоо бүтээж буй дүр: “That Night” (2021) цувралын Kim Hyun Soo

Instagram хаяг: @soohyun_k216 /9.7 сая дагагчтай/

Эх сурвалж: South China Morning Post

#Кино урлаг #Жүжигчин #Цалин