Sony компани PS5-д зориулсан шинэ VR шилээ танилцууллаа


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-02-24

Sony компани Play Station 5 тоглоомд зориулсан шинэ VR /Virtual Reality/ шилээ танилцууллаа. Компани өмнөх VR шилээ Play Station 4 тоглоомд зориулан 2016 оны аравдугаар сард гаргаж байсан юм. 

Өмнөх загвар нь компьютерт зориулсан Oculus Rift болон HTC Vive VR шилнүүдээс хүчин чадал бага ч ашиглахад хялбар болохыг хэрэглэгчид нотолсон ба 2020 оныг дуусахад 5 сая ширхэг хувь зарагдсан байна.

Шинэ загварын шилээрээ дамжуулан Sony PS5 дахь өөрийн студийн болон салбар компанийн тоглоом болох Moss, AstroBot Rescue Mission, Tetris Effect тоглоомуудыг хэрэглэгчдэд санал болгожээ.

PS5 тоглоом өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийснээс хойш 4.5 сая ширхэг зарагдсан ба VR шилтэй холбосноор тоглогчид тоглоомдоо илүү гүн орж, сэтгэл ханамж авах нь нэмэгдэж байгааг Sony компанийн төлөөлөгч хэлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

#Технологи #PS5 #VR