Dispatch: G-Dragon Jennie нар ҮЕРХДЭГ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-24

Оддын үерхлийг зарладаг гэдгээрээ алдартай Dispatch сайтаас BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon болон BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie нарыг үерхэж байгаа хэмээн мэдээллээ.

Өдгөө 32 настай G-Dragon болон 24 настай Jennie нар G-Dragon-ий Ханнам дүүрэгт байрлалтай тансаг байшинд болздог бөгөөд нэг жил гаруйн хугацаанд үерхэж байгаа аж. Тус байшин руу хоёр хамгаалалтыг дамжин нэвтэрдэг ч Jennie-гийн машин бүртгэгдсэн учир граж руу саадгүй нэвтэрч, тэндээсээ GD-гийн гэр лүү цахилгаан шатаар хүрч очдог байна. 

Мөн Jennie хуваарьт ажлаа дуусгаад GD-гийн гэр лүү явдаг ба менежерүүд нь энэ харилцааг мэддэг тул уулзахад ямар нэг асуудал байдаггүй. Үүгээр ч зогсохгүй тэдний үерхэл YG энтертайнмент дотор ч нээлттэй, бүгдийнх нь мэддэг харилцаа гэжээ.

GD Jennie нарын ойрын хүн Dispatch сайтад ийн ярьжээ:

- “YG энтертайнментийн олон уран бүтээлчид тэдний харилцааг мэддэг. Jennie-гийн ээж ч мэддэг. GD охинд нь маш их анхаарал тавьдаг болохоор баяртай байдаг” гэжээ.

Нэгдүгээр сарын 31-ний өдөр BLACKPINK хамтлаг "THE SHOW" хэмээх анхны онлайн тоглолтоо хийсэн ба тэр өдрийн өглөө Jennie G-Dragon-ий гэрээс гарч тоглолт болох газар луу явсан хэмээн Dispatch мэдээлжээ.

Харин үүний хариуд YG энтертайнментаас дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- “Бид уран бүтээлчдийнхээ хувийн амьдралын талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байна. Та бүхнийг ойлгоно гэж найдъя” гэжээ.

Эх сурвалж: Dispatch

#Дуу хөгжим #Алдартан #Үерхэл #Dispatch