"Монгол арт" галерейн уран бүтээлүүдийг ВИРТУАЛААР үзэх боломжтой боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-02-18

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Монгол арт” галерейн уран бүтээлийн виртуал үзэсгэлэнг толилуулж байна.

"Монгол арт" галерей үндсэн дөрвөн танхимтай. Нэгдүгээр давхарт үзэсгэлэнгийн бага танхим байх бөгөөд зургийн дэлгүүр /арт шоп/, итали модон жаазны үйлдвэр, "Арт" кофе шоп байрлана. Хоёрдугаар давхарт хуваарьт үзэсгэлэнгийн, гуравдугаар давхарт орчин үеийн урлагийн, дөрөвдүгээр давхарт байнгын үзэсгэлэнгийн болон сургалтын танхимууд байрладаг аж. Виртуал үзэсгэлэнг дараах 360 бичлэгээс үзээрэй. 

БИЧЛЭГ ҮЗЭХ ЗААВАР: 

360 БИЧЛЭГ:

  • Бичлэгийг гар утаснаас үзэх бол ЭНД дараарай. 

"Монгол арт" галерейн захирал, уран бүтээлчийн ярилцлага, подкастыг энэ сарын 19-нд буюу Баасан гарагт YOLO.mn болон Gogo.mn сайтаас хүлээн авна уу.

Галерейн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.

“Карантин дахь галерей” төслийн дэлгэрэнгүй мэдээллийг:

Карантин дахь галерей төсөл Фэйсбүүк хуудас болон @gallery_in__quarantine Инстаграм хуудсаас аваарай.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей #Монгол арт галерей