Япон Улсын Засгийн газрын 100 ХУВИЙН тэтгэлэгтэй сурагч солилцооны хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2021-02-17

Ахлах ангийн сурагчдад зориулагдсан “Asia Kakehashi” сурагч солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн санаачилгаар хэрэгждэг “Asia Kakehashi” буюу “Азийн гүүр” хөтөлбөр нь Монбүшогийн 100 хувийн тэтгэлэгтэй хагас жилийн хөтөлбөр билээ. Хөтөлбөрийн хүрээнд Ази тивийн 20 улс орноос ахлах ангийн манлайлагч сурагчдыг сонгон шалгаруулж, долоон сарын турш Японы ахлах сургуульд сурч, сайн дурын гэр бүлд /эсвэл олон улсын дотуур байранд/ амьдарч, аялж, олон улсаас үе тэнгийн олон найз нөхдөө олох боломжийг олгодог.

Энэхүү хөтөлбөр Монгол улсад дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ жилийн хувьд нийт 9 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулахаар болсон байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

15-18 хүртэлх насны ахлах ангийн сурагч байх /2003.04.02- 2006.04.01-ний хооронд төрсөн 9-12-р ангийн сурагчид/

Япон хэлний мэдлэгтэй байх /Хэлний мэдлэгийн түвшинд стандарт заахгүй бөгөөд тухайн жилд бүртгүүлж буй өрсөлдөгч сурагч нартай харьцуулж шалгаруулна/

Англи хэлтэй бол давуу тал болно

Сурлагын чанар сайн байх /2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилүүдэд дүүргэсэн бүх хичээлийн дүн 60 хувиас дээш байх/

Сурч боловсроход санхүүгийн дэмжлэг шаардлагатай байх

Үе тэнгийнхнээсээ амжилт, зан чанар, сурлагаар ялгарч чаддаг манлайлагч сурагч байх

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Анкетыг 2021 оны гуравдугаар сарын 1-ний 23:59 хүртэл хүлээн авна.

Хөтөлбөрт бүртгүүлэх бол ЭНД, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: AFS

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр