Реппэр Biggie-гийн тухай ЦОО ШИНЭ баримтат кино тун удахгүй


Миау | YOLO.MN
2021-02-18

Видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээнээс реппэр The Notorious B.I.G.-гийн тухай цоо шинэ баримтат кино нээлтээ хийх гэж буй талаар мэдээлэл өглөө.

“Biggie: I Got a Story to Tell” хэмээх баримтат киноны ерөнхий продюсерээр домогт реппэрийн ээж Violetta Wallace болон дотнын найз P. Diddy буюу Sean Combs нар ажиллажээ. Кинонд реппэр Biggie-гийн бага наснаас эхлэн хип хоп хөгжмийн ертөнцөд ийнхүү томоохон байр суурь эзлэх болсон үеийг харуулах аж.

Реппэр P. Diddy болон The Notorious B.I.G. нар

Энэхүү уран бүтээл ирэх сарын 1-ний өдөр Netflix-д байршихаар товлогджээ. Ингээд хип хоп сонирхогч хүүхэд залуусын дунд өндөр хүлээлт үүсгээд буй “Biggie: I Got a Story to Tell” баримтат киноны албан ёсны трэйлер бичлэгийг хүлээн авна уу. 

Эх сурвалж: Pitchfork

 

#Кино урлаг #Дуу хөгжим #Хип хоп #Netflix #Баримтат кино