Тайванийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2021-02-16

Тайванийн Боловсролын яам 2021 оны хичээлийн жилд Монгол улсаас нийт 11 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Бүрэн болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

- Онц, сайн дүнтэй төгссөн

- Сахилга баттай

Харин доорх нөхцөлд бүртгүүлэх боломжгүй байна. Үүнд:

- Тайванийн болон цагаач иргэн

- Тайванийн их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан

- Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан

- Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт хугацаа нь таван жилээс хэтэрсэн

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Тэтгэлгийг өргөдлийн маягт

- Паспортын хуулбар

- Монгол Улсын Боловсролын яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын Тайванийн төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар

- Тайванийн их, дээд сургуульд элсэн суралцах өргөдлийн маягтын хуулбар

- Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар

Хятад хэлээр суралцах бол:

- Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK 5 (TOCFL Level3) эсвэл бусад хятад хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ

Англи хэлээр суралцах бол:

Бакалаврын зэрэгт элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын:

- IBT TOEFL 68-с дээш оноо

- ITP TOEFL 520-с дээш оноо

- IELTS 5.5-с дээш оноо авсан гэрчилгээ.

Магистрын зэрэгт элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын:

- IBT TOEFL 76-с дээш оноо

- ITP TOEFL 540-с дээш оноо

- IELTS 5.5-с дээш оноо авсан гэрчилгээ.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Материалыг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны 18:00 цагаас өмнө ирүүлэх шаардлагатай.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР:

Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар ш/х 1269, Улаанбаатар-13, Монгол улс Утас: 976-11-322735 Факс: 976-11-322916

Тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах шаардлагатайг анхаарна уу.

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр