“Royal Secret Agent” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2021-02-11

Бид өмнөх дугаартаа “Bridgerton” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа Чусоны үеийн хөгжилтэй адал явдлыг өгүүлэх “Royal Secret Agent” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.8/10

Киноны үнэлгээ /AsianWiki/: 93%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны арванхоёрдугаар сарын 21

Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: Sung Yi Gyeom бол ямар ч зорилгогүй, урсгалаараа амьдардаг нэгэн. Тэрээр нэг өдөр мөрийтэй тоглоом тоглож байгаад баригдах ба шийтгэлд нь хааны нууц албат болохоор болно. Хааны нууц албат нь тодорхой дүрд хувирч нийгэмд хор хөнөөлтэй, муу муухай зүйлсийг хийж байгаа сайд ноёдыг барих үүрэгтэй. Ингээд тэрээр Hong Da In, Park Chun Sam хоёртой хамтран олон адал явдлыг туулна.

ЖҮЖИГЛЭЛТЭЭСЭЭ БОЛЖ ШҮҮМЖЛҮҮЛДЭГ БАЙВ

Цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Kim Myung Soo нь жүжиглэлтээсээ болж их шүүмжлүүлдэг байжээ. Үзэгчид түүнийг “Царайлаг болохоороо гол дүрд тоглодог”, “Ямар ч авьяасгүй байж кинонд тоглож яадаг байна” зэргээр шүүмжилдэг байв.

Гэвч түүний жүжиглэлт “Angel’s Last Mission” (2019) цувралд дүр бүтээснээс хойш эрс сайжирсан ба одоо түүний жүжиглэлттэй маргах хүн байхаа больсон гэнэ шүү. Ингээд ч зогсохгүй тэрээр энэхүү дүрээрээ “Шилдэг шинэ эрэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн билээ. 

ДУУЧИН БАЙСАН

Цувралд Hong Da In-ий дүрийг бүтээсэн Kwon Nara болон Sung Yi Gyum-ын дүрийг бүтээсэн Kim Myung Soo нар нь хоёулаа алдартай хамтлагийн дуучид байсан. Kwon Nara анх 2012 онд Hello Venus хэмээх хамтлагт элсэж урлагийн гараагаа тавьж байсан ч харамсалтай нь тус хамлаг 2019 онд албан ёсоор тарсан билээ.

Харин Kim Myung Soo буюу L нь 2010 онд Infinite хамтлагт элсэн орж байсан ба 2019 онд хамтлагаа орхиж, жүжигчний мэргэжлээрээ ажиллах болжээ.

ҮЗЭГЧДЭД АМЛАСАН АМЛАЛТ

Kwon Nara болон Kim Myung Soo нар нэгэн ярилцлагадаа “Бид хоёр хоёулаа гуравдугаар сарын 13-нд төрсөн. Тийм учраас манай цувралын хандалт 13 хувийн үзүүлэлттэй байх юм бол бид хоёр эсрэг хүйстнийхээ дүрд хувирна” хэмээн амлалт өгчээ. Ийнхүү цувралын 13-р анги 13.6 хувийн үзүүлэлттэй байсан тул тэд амлалтдаа хүрчээ.

ЦУВРАЛЫГ ЧИМЭГЧ LEE YI KYUNG

Цуврал цацагдахаас өмнө жүжигчин Lee Yi Kyung-аас болж үзэгчдийн хүлээлт маш өндөр байсан гэнэ. Тэрээр хошин дүрийг тун ч сайн бүтээдгээрээ алдартай. Тийм ч учир үзэгчид уг цувралыг хоног тоолон хүлээсэн гэдэг. Мөн түүнийг “Welcome to Waikiki” цувралын Lee Joon Ki дүрийнх нь “Зүгээр дээ, зүгээр” гэдэг хэсэг нь улам алдартай болоход хүргэсэн аж. 

ҮЗЭГЧДИЙН ХАЙРЫГ ТАТСАН НЬ

“The Penthouse” (2020) цувралын Min Seol Ah-гийн дүрээр үзэгчдийн хайрыг татсан жүжигчин Jo Soo Min нь “Royal Secret Agent” цувралд туслах дүр бүтээсэн. Түүний бүтээсэн дүр “The Penthouse” цувралын эхэн хэсэгт нас бардаг ч цувралын гол зангилаа болдог. Хэдий тэр цөөн үзэгдэлд үзэгдээд өнгөрсөн ч аль хэдийнэ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болж чаджээ. Ийнхүү “Royal Secret Agent” цувралаар эргэн ирсэнд нь олон нийт маш баяртай байгаа гэнэ.

KWON NARA БА LEE JONG SUK

Үзэгчдийн сайн мэдэх жүжигчин Lee Jong Suk болон Kwon Nara нарыг үерхдэг гэсэн цуурхал хэд хэдэн удаа гарч байсан билээ. Учир нь Kwon Nara өмнөх байгууллагаасаа гэрээгээ цуцалсны дараагаар Lee Jong Suk-ийн харьяалагддаг энтертайнмент болох “A Man Project”-д нэгдсэн. Мөн Lee Jong Suk-ын ажиллуулдаг “89Mansion” кафед шүтэн бишрэгчид нь тэднийг болзож байхыг хэд хэдэн удаа харж байсан аж. Гэвч тэдний агентлагаас уг мэдээллийг няцааж байжээ.

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД

Энэхүү цувралын анги бүрд адал явдалт, хөгжилтэй түүхүүд гардгаараа онцлог. Тиймээс таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж: Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #Royal Secret Agent