Валентины баярыг МАРТАГДАШГҮЙ өнгөрөөх аргууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-12

Гэгээн хайрын баяраар хосууд романтик кино үзэж, лаа асаасан оройн зоог барьж, гэнэтийн бэлэг өгч, дуртай газраараа зугаалах гэх мэтээр мартагдашгүйгээр өнгөрүүлдэг. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний дунд тархсан “COVID-19” цар тахлын улмаас бид уг баярыг гэртээ өнгөрүүлэх шаардлага гарч байна.

Уйтгартай сонсогдож болох ч энэ нь гэртээ халуун дулаан болзоо зохион байгуулах, онцгой үйл ажиллагаа төлөвлөх сайхан боломж ч байж мэднэ.

1. БЭЛЭГ БЭЛДЭХ

Хайртдаа зориулж сэтгэлээ шингээсэн бэлэг бэлдэх нь мэдээжийн зүйл юм. Хүн бүрийн сонирхол харилцан адилгүй учраас бэлгийг ч мөн янз бүрээр сонгох биз ээ. Гэхдээ одоо болтол ямар бэлэг өгөх учраа олоогүй бол хэд хэдэн бэлгийн санааг өгье.

 Шоколад - Гэгээн хайрын баярыг шоколадгүйгээр төсөөлөх нь бараг л боломжгүй зүйл. Тиймээс хайртдаа зориулж өөрийн гараар шоколад хайлуулж, хүссэн зүйлээрээ чимэглэж болох юм. Хэрвээ онцгой санаа төрөхгүй байвал ЭНД дараад чимэглэлийн санаа аваарай.

 Гэрэл зургийн ном - Хайрттайгаа өнгөрүүлсэн бүхий л нандин мөчүүдээ дурсамж болгож хийсэн гэрэл зургийг ном гэхээр үнэхээр гайхалтай биш гэж үү?

 Ил захидал, гараар хийсэн мэндчилгээ - Ил захидал, мэндчилгээ авах дургүй хүн гэж байхгүй л болов уу. Энэ нь танаас бүтээлч байдлыг шаардах бөгөөд шинэ санаа төрөхгүй байвал интернетээс санаа аваарай. Түүнчлэн хол байгаа хосууд бие биендээ ил захидал илгээх нь хамгийн романтик бөгөөд сэтгэл хөдөлгөсөн бэлэг байх болно.

 Ном - Ном бол бүх цаг үед хамгийн шилдэг бэлэг байсаар ирсэн. Номд дургүй хүн гэж байдаггүй шүү дээ. Тиймээс сонирхолд нь нийцсэн ном бэлэглэж болох юм.

 Эрхийн бичиг - Магадгүй дуртай номыг нь худалдаж авч өгөхийг хүссэн ч ямар ном сонгохоо мэдэхгүй бол эрхийн бичиг бэлэглэж болно. Мөн Netflix-ийг нь сунгаж өгөх зэргээр сонирхолд нь нийцсэн бэлэг сонгоорой.

2. ХООЛ ХИЙХ

Баярын өдрийг амттай хоолгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Тиймээс хайрттайгаа хамт дуртай хоолоо хийгээрэй. Хосуудын хувьд өдөр бүр хамтдаа хоол хийх боломж тэр бүр байдаггүй. Харин Валентины өдрөөр хамтдаа хоолоо сонгож, хамтдаа хийж, хамтдаа идэж мартагдашгүй дурсамж бүтээгээрэй.

3. ХОСТОЙГОО ХЯЗГААРГҮЙ ЯРИХ

Ойрхон амьдардаг хосууд баяраа хамтдаа тэмдэглэчихнэ. Гэтэл хол байгаа хосууд маань юу хийх талаар санаа зовж байж магадгүй. Хэрвээ та Юнителийн U хөтөлбөрийн хэрэглэгч бол хосын дугаараа бүртгүүлээд хоорондоо хязгааргүй үнэгүй яриарай.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Бүртгүүлэхийн тулд та 1484 дугаарт Hos 8ххххххх гэж бичээд мессэж илгээгээрэй. Ингэхдээ хос болох хүнийхээ дугаарыг бичих ёстой шүү. Мөн crush руугаа хос болох урилга илгээж хайраа илчилж ч болох юм.

U хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

4. КИНО МАРАФОН

Нэгэнт л кино театр ажиллахгүй учраас гэр гэрээсээ хамтдаа кино үзэж болно. Ингэхдээ Teleparty ашиглаарай. Кино үзэж байхдаа хоорондоо холбогдож, мөн чатлах боломжтой. Гэхдээ Teleparty нь зөвхөн Netflix, Hulu, HBO, Disney Plus сувгийн вебсайттай холбогдоно. Тиймээс өөр сайтаас кино үзэх бол LookTV, Metastream, Syncplay, Watch Party, Watch2gether гэх мэт аппликэйшн ашиглаж болно.

Мэдээж киногоо сонгож үзнэ гэдэг амаргүй ажил. Тиймээс та бүхэн ЭНД дараад Валентинаар үзэж болох романтик кинонуудтай танилцаарай.

5. ХӨГЖӨӨНТ ТОГЛООМ

Гэгээн хайрын баяраар харилцаагаа хөгжилтэй байлгахын тулд хамтдаа тоглоом тоглож болох юм. Ингэхдээ интернэтэд байдаг хэдэн зуун тоглоомоос сонгож болохоос гадна цахим ертөнцөд алдартай чэлленжүүдэд нэгдэж болно. Мөн хамтдаа байж чадахгүй хосууд ч онлайнаар холбогдож хамтдаа тоглох боломжтой шүү. Дараах тоглоом, чэлленжүүдээс санаа аваарай.

 #DRESSUPCHALLENGE. Та найз залуу эсвэл найз охиндоо хувцас сонгож өгөхийг хүсэж байсан уу? Магадгүй таны сонголтыг төдийлөн ойшоодоггүй бол баярын өдрөөрөө энэ чэлленжэд нэгдээрэй. Харамсалтай нь үүнийг зөвхөн хамтдаа байгаа хосууд хийхэд тохиромжтой.

 БИЕ БИЕНЭЭ ХЭР САЙН МЭДДЭГЭЭ ШАЛГАХ. Үүнийг хол байгаа хосууд ч холбогдоод хийж болно. Мэдээж бие биенээсээ асуух зүйлээ урьдчилан бэлдээд асуултад хариулж чадаагүй тохиолдолд шийтгэж болох юм.

 #7SECONDCHALLENGE - Энэ бол хосуудын дунд алдартай чэлленж юм. Та хоёр хамт тоглохдоо урьдчилж асуултаа бэлдэх бөгөөд 7 секундийн дотор хариулж чадахгүй бол шийтгэж болно. Жишээ нь: “Хамтдаа очиж байсан 5 газрыг нэрлэ”, “Миний сонсох дуртай 5 дуучин”, “Европ тивээс 4 улс нэр” гэх мэт асуулт асууж болно. Мөн ЭНД дараад асуултын санаа аваарай.

 #DOMYMAKEUPCHALLENGE - Таны нүүр будалтын хэрэгслийг хайртай хүн чинь мэддэг үү? Хэрвээ өмнө нь таны нүүрийг будаж байгаагүй бол хосуудын баяраар хайртай хүнээрээ нүүрээ будуулж үзээрэй. Мэдээж ямар бүтээгдэхүүнийг юунд ашиглахыг нь хэлж өгөх хэрэггүй. Энэ нь бяцхан сорилт болох болно. Мөн ийм гайхалтай мөчөө бичлэг болгож үлдээхээ мартуузай!

Нийтлэлийг маань энэ хүртэл уншсанд баярлалаа. Ингээд зөвхөн та нартаа зориулан нэгэн бэлгийг задалж байна. 

Хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу Гэгээн хайрын баярын өмнөх өдөр U хөтөлбөрийн албан ёсны Инстаграм хуудсан дээр асуулт хариултын стори орох гэж байгаа билээ. Тэнд та крашдаа хандаж хэлэх үгээ бичиж үлдээгээрэй. Ингэхдээ крашийнхаа Инстаграм хаягийг бичихээ бүү мартаарай. 

Маргааш нь буюу Гэгээн хайрын баярын өдөр U хөтөлбөр таны илгээсэн сэтгэлийн үгийг сторидоо оруулж, крашийн тань Инстаграм хаягийг mention хийнэ. Гэхдээ тэрхүү сэтгэлээ илчилсэн хүн буюу та хэн байсан бэ гэдэг нь нууц хэвээр үлдэх юм. Хүсвэл та өөрөө нэрээ бичсэн ч болно. Сонирхолтой биш гэж үү? U хөтөлбөр таны хайрын зууч байх болно. 

U хөтөлбөрийн албан ёсны Инстаграм хуудсыг дагах бол ЭНД дараарай. 

#Зөвлөгөө #Валентин